
2021.03.12
Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд тойргийнхоо нөхцөл байдалтай танилцлаа
Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхийн cанаачлагаар Баянзүрх дүүргээс сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан, Х.Булгантуяа, Ж.Чинбүрэн, Б.Саранчимэг, Б.Энхбаяр нар болон НИТХ-ын төлөөлөгчид, Баянзүрх дүүргийн удирдлагууд оролцлоо.
Тус уулзалтаар дараах асуудлуудыг ярилцан, санал бодлоо солилцлоо.
-
Баянзүрх дүүргийн Онцгой комисс Коронавирус цар тахлын үед хэрхэн ажиллаж байгаа талаар
-
Баянзүрх дүүргийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засгийн нөхцөл байдлын талаар
-
Баянзүрх дүүргийн Засаг даргын хийж хэрэгжүүлэх "Хөгжлийн зураг" төсөл хөтөлбөртэй танилцаж санал бодлоо солилцлоо.