"Зууны Хөгжилд Эмэгтэйчүүд" Эссэ бичлэгийн уралдаан зарлалаа
Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооноос Монгол Ардын Намын 100 жил, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан “Зууны хөгжилд эмэгтэйчүүд” эссэ бичлэгийн уралдааныг 2021 оны хоёрдугаар сарын 15-наас гуравдугаар сарын 1-нийг хүртэл зохион байгуулж байна.
Улс орны хөгжлийн 100 жилийн түүхэнд эмэгтэйчүүдийн оруулсан хувь нэмрийг сурталчлан таниулах, хүйсийн тэгш байдлын ач холбогдлыг ойлгуулах, эмэгтэйчүүдээ алдаршуулах зорилготой юм.
Эссэ бичлэгийн уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг тусгай комисс шалгаруулж, гуравдугаар сарын 5-нд олон нийтэд танилцуулах ажээ.
Холбоотой мэдээ
2024.05.03
2024.05.03
2024.05.02