Нөхөн олговор олгох тухай хуулийн төслийг хойшлууллаа
2021.01.19

Нөхөн олговор олгох тухай хуулийн төслийг хойшлууллаа

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2021.01.19) цахим хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан хэлэлцэх асуудлын дарааллыг танилцууллаа. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, “Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг нарын 56 гишүүнээс 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Нөхөн олговор олгох тухай хуулийн төсөлд Засгийн газар дэмжихгүй санал өгсөн учир хэлэлцэх асуудлыг хойшлуулах" зарчмын зөрүүтэй санал гаргасны  зэрэгцээ уг өргөн мэдүүлсэн төсөл нь Төсвийн тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуультай зөрчилдөж байгааг анхаарна уу гэсэн байлаа.

Иймд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэх асуудлыг дарааллаас хуулийн төслийг хойшлуулах  зарчмын зөрүүтэй саналыг дэмжлээ.