2020.12.25

Эрүүл мэндийн төвүүдэд түргэн тусламжийн автомашиныг хүлээлгэн өглөө

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Говь-Алтай аймгийн Дарви сумын эрүүл мэндийн төв, Есөнбулаг сумын Жаргалан-Алтай, Марал-Алтай, Энх-Алтай өрхийн эрүүл мэндийн төвүүдэд түргэн тусламжийн автомашиныг хүлээлгэн өглөө.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэх хүрээнд Говь-Алтай аймгийн сумдын 39 багт мотоцикль Эрүүл мэндийн яамнаас олгоод байна.

Ингэснээр Говь-Алтай аймгийн иргэд, малчид эмнэлэг, түргэн тусламжийн үйлчилгээг яаралтай авах боломжтой болж байна. 

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан түргэн тусламжийн машиныг дээрх эрүүл мэндийн төвүүд болон аймгийн эрүүл мэндийн газрын удирдлага, ажилтануудад гардуулан өгсөн юм. 

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn