
2020.11.18
"Эрдэнэс- Тавантолгой" ХК-иас Цогтцэций суманд 500 ширхэг түргэвчилсэн оношлуур хандивлалаа
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд кроновирус уушгины хатгалгааны иммуглобины 500 ширхэг тестийг Цогтцэцийн сум дундын нэгдсэн эмнэлэгт хандивлалаа.
Салбарын захирал Н.Эрдэнэхуяг 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Цогтцэций сумын онцгой байдлын үед ажиллах шуурхай штабт оношлууруудыг гардуулав.
Кроновирус уушигны хатгалгааны иммуглобины тест нь хүний ийлдэс/сийвэн эсвэл цусан дахь Covid-19 ийн эсрэг биеийн илэрцэд хэрэглэгддэг бөгөөд 10-15 минутын хугацаанд хариу нь гардаг байна.