“Ковид-19 Хөдөлмөрийн харилцаа-ҮЭ” сэдэвт зүүн бүсийн сургалт боллоо
2020.12.31

“Ковид-19 Хөдөлмөрийн харилцаа-ҮЭ” сэдэвт зүүн бүсийн сургалт боллоо

2020 оны 12-р сарын 30-нд МҮЭ-ийн холбооны “Хөдөлмөр Сургалт, Судалгааны Төв”-өөс зүүн бүсийн аймгуудын ҮЭ-ийн холбоодын дарга идэвхтэн сонгуультнуудад зориулан “Ковид-19 Хөдөлмөрийн харилцаа-ҮЭ” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Сургалтад Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Төв аймгийн ҮЭ-ийн холбоо, хорооны дарга, идэвхтэн сонгуультан 40 гаруй хүн оролцов.

Сургалтын эхэнд “Хөдөлмөр Сургалт, Судалгааны Төв”-ийн дарга М.Ганаа оролцогчдод сургалтын хөтөлбөрийг танилцуулж холбогдох мэдээллийг өгсөн юм.

Энэ үеэр МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар сургалтын нээлтийг хийж “Ковид-19 цар тахлын үед МҮЭ-ийн холбооноос баримталж буй бодлого, цаг үеийн асуудал сэдвээр мэдээлэл өгөв.

Түүнчлэн МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Ковид-19 цар тахлын үед хөдөлмөр эрхлэлтийг хэрхэн дэмжих тухай /Төсөл хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх арга зам/ сэдвээр мэдээлэл өгсөн бол үргэлжлүүлэн МҮЭ-ийн холбооны Залуучуудын хорооны дарга Э.Тамир “Цахим сургалтын Zoom программ ашиглах арга зүй”, ХССТ-ийн дарга М.Ганаа “Ковид-19 цар тахлын үед Хөдөлмөр Сургалт, Судалгааны Төвөөс аймгийн ҮЭ-ийн байгууллагатайгаа хамтран онлайнаар явуулах сургалт, судалгаа”-ны талаарх мэдээллийг тус тус хүргэсэн юм.

Сургалтын төгсгөлд оролцогчид дээрх илтгэл мэдээлэлтэй холбоотой хэлэлцүүлэг өрнүүлж сонирхсон асуултад хариулт авснаар энэ удаагийн зүүн бүсийн аймгуудын дунд зохион байгуулагдсан Ковид-19 цар тахлын үеийн ҮЭ-үүдийн Хөдөлмөрийн харилцаа сургалт өндөрлөв. Түүнчлэн оролцогчдоос гарсан санал санаачлагыг МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн ажлын албаны ажилтнууд тэмдэглэн авч холбогдох газар хэлтэст уламжлахаа илэрхийлж байсан юм.