2020.12.18
Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгчтэй зээлийн хэлэлцээрийг түргэвчлэх асуудлаар ярилцжээ
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн өнөөдөр Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандраг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар тус банкны санхүүжилтээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар ярилцан, цаашдын хамтын ажиллагааны талаар солил солилцлоо.
Тэр дундаа “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд хүлээгдэж буй нийслэлийн төсвийн болон хөтөлбөрийн гуравдугаар шатны зээлийн хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газраар батлуулах ажлыг түргэвчлэх асуудлаар ярилцав.
НЗДТГ Азийн хөгжлийн банктай хамтран таван төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй бөгөөд хоёр нь буцалтгүй тусламж юм.