2020.12.15
Засаг дарга Д.Сумъяабазар ЕСБХБ-ны суурин төлөөлөгчтэй уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Европын сэргээн босголт хөгжлийн банк /ЕСБХБ/-ны суурин төлөөлөгч Ханнес Такачтай цахимаар холбогдон уулзлаа.
Засаг дарга Д.Сумъяабазар ноён Ханнес Такачийг ЕСБХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгчөөр томилогдсонд баяр хүргэж, цаашид харилцан ашигтай хамтран ажиллаж, хамтарсан төслүүдийн хэрэгжилт улам эрчимжинэ гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлэв.
Нийслэл Улаанбаатар хотыг хэсэгчилж бус эрэмбэ дараатай, цогц шийдлээр хөгжүүлэх бодлого барьж буйгаа тэрбээр илэрхийллээ. Тухайлбал, Улаанбаатар хотод нийтийн тээврийн салбарт шинэчлэл хийх, тус салбарын дэд бүтцийг орчин үеийн техник технологийн дэвшлээр хөгжүүлэхээр холбогдох төслүүдийг боловсруулж байна хэмээв. Хөгжлийн эдгээр хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ хот санхүүгийн гарцаа тэлж, дотоодын бонд гаргах, Засгийн газартай хамтран ажиллаж бусад эх үүсвэрээс бүрдүүлэхээр зорьж байгаа юм.
Уулзалтын төгсгөлд ЕСБХБ-тай хамтран дунд болон урт хугацаанд нийслэлийн хөгжилд түлхэц болохуйц томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлнэ гэсэн юм.