2020.12.07

Д.Ихбаяр: Аж ахуй нэгжүүдийг тоон гарын үсэгтэй болгох ажил бараг дуусаж байна

Өнөөдөр цар тахалтай холбоотой асуудлаар Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр мэдээллэл хийлээ.

Цар тахлын энэ үед НЗДТГ болон Мэдээллийн технологийн газартай хамтарч эхний ээлжинд иргэний зорчих хөдөлгөөний QR кодыг нэвтрүүлсэн. Мөн тээврийн хэрэгслийн QR кодыг амжилттай нэвтрүүлж байна.

Цаашдаа иргэдээс төрийн байгууллагуудад ирж байгаа аж ахуйн нэгжүүдийн албан тоотуудыг 100 хувь цахим хэлбэрт шилжүүлэн ажиллах төлөвлөгөө гаргаад хэрэгжиж эхэлсэн. НЗДТГ-ын Харъяа байгууллагуудад ирж байгаа  албан бичгийн тоо бол ойролцоогоор 450.000 орчим бичиг ирж байна. Эдгээр бичгийг 100 хувь цахим хэлбэрт шилжүүлэх ажил үндсэндээ дуусаж байна. Аж ахуй нэгжүүдээс албан бичгийг цахимаар авсанаараа биечилсэн харилцааг хумиж, цаг хугацаа, эдийн засгийн хувьд үр өгөөжөө өгч байна.

Аж ахуйн нэгжүүд тоон гарын үсэгтэй байгаа. Цар тахлын үед эхний ээлжинд тоон гарын үсэггүй ААН-ын албан тоотыг 2021 оны 2-р сарын 01 хүртэл тоон гарын үсэггүйгээр авна. Цаашдаа ААН-үүд 100 хувь тоон гарын үсэгтэй болох шаардлагатай.