2020.11.24

Х.Болорчулуун: Монгол хүний дархлааны тогтолцоо Ковид-19 тэсвэрлэх чадамж сайн байна уу?

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг хэлэлцэх, хяналт тавих, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны хуралдаан эхэллээ.

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа хэллээ. 
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун асуулт асуулаа:

Манайд гарсан тахал Ухань хотод гарсан тахалтай адил уу? Эсвэл мутацлагдаад өөр хэлбэрт орчихсон юм уу? Эсвэл Монгол хүн жилдээ хоёр, гурван удаа ханиад хүрдгээс дархлаа өөр байна уу? Ер нь энэ нь тахал уу, ханиад уу? Мэргэжлийн зүгээс хариулт өгнө үү? Тахал гэж айлгаж дэлхий нийтээр чичрүүлж, улс төр бизнесийн бүлгүүд вакцинаар шахах байдал байгаа. Улс орон бүр янз бүрээр хүлээн авч байга. Хэтэрхий хүндээр хүлээж аваад эдийн засгаа унагачих вий гэж эмзэглэх юм. 20 хоногийн хорио тогтоолт 200 хүний нийгмийн амьдралд нөлөөлнө.

Түүний асуултанд Эрүүл Мэндийн сайд Т.Мөнхсайхан хариуллаа.

Энэ өвчин бол цар тахал гэдэг нь тогтоогдсон.  Вирус өөрчлөгдөн мутацид орж байгаа шинж тэмдэг олон улсад гарч байгаа. Нийт өвчилж байгаа хүмүүсийн 80 орчим хувь нь хөнгөн хэлбэртэй байна. Тиймээс манай улсад одоогийн байдлаар маш хүнд хүн байхгүй. Манай улсад эрт арга хэмжээ авч, илрүүлэг хийж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлээд байгаа учраас хүндрэл бага гарч байгаа юм. Тархлаа тогтолцооны хувьд хүн ам, хэрэглэж байгаа хоол хүнс, оршин сууж байгаа газраас шалтгаалан дархлаа тогтолцооны хувьд өөр өөр байдаг. Тиймээс манай улсын хувьд өөр байгаа юм.