
2020.11.17
Хөвсгөл аймагт шинэ хөдөө төсөл хэрэгжинэ
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Хөвсгөл аймагт улсын төсвийн санхүүжилтээр Шинэ хөдөө төсөл хэрэгжүүлнэ.
Шинэ хөдөө төслийн гол зорилго нь иргэдийг ажилтай орлоготой болгох, ХАА-н үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар ажлын байр бий болгох, ХАА-н чадамжид суурилсан үйлдвэрлэл явуулах, хүний нөөцийг чадавхжуулах, малын чанарыг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх, цөм сүрэг бүрдүүлэх, эрчимжсэн аж ахуйн техник технологийн шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлж, бүтээмж үр ашгийг нэмэгдүүлэх юм.