2020.11.10

Т. Аубакир: Асгатын ордыг эргэлтэд оруулах зориг бидэнд байх ёстой

Үйлдвэржилтийн Бодлогын Байнгын Хорооны өнөөдрийн /2020.11.10/ хуралдаанаар “Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж, саналаа хэллээ.

УИХ-ын гишүүн Т.Аубакир:

Асгалтын ордыг эргэлтэд оруулах зориг бидэнд байх ёстой. Асгатын ордыг хөдөлгөх ямар боломж, гаднаас орж ирэх ямар хөрөнгө оруулалт байна вэ? Дараагийн уулзалт дээр тодорхой хариулт оруулж ирэх байх. Гадны компаниуд хөрөнгө оруулалтын талаар ярих байх. Хотгорын уурхайг түшиглээд тэрбум гаран тонн нүүрсийн нөөц орд Ачит нуурын хавиар байна. Үүнийг түшиглээд цахилгаан станц барьж болох юм. Хэрэв цахилгаан станцтай болвол баруун таван аймаг Оросыг царайчлахгүйгээр цахилгаан станцтай болох боломжтой.

Ийм боломжуудыг байнгын хороо шийдвэрлэж, олон талаас нь ярилцах хэрэгтэй. Баян-Өлгийд байгаа ганц орд бол Асгатын орд юм. Бүс орон нутагт авчирах өгөөж нь их байдаг. Болохоос нь болохгүйг хүртэл бид явж үзэх хэрэгтэй байна.