2020.11.06
Т.Аубакир: Хүний эрх хөдөө орон нутагт их зөрчигддөг
УИХ-ын өнөөдрийн \2020.11.06\ нэгдсэн чуулганаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгох асуудлыг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Т.Аубакир:
Хорин хүн нэр дэвшиж байснаас 5 хүн сонгогдож орж ирсэн байна. Нөгөө 15 хүний эрх зөрчигдаагүй байгаа. Нийслэл болон хөдөө орон нутагт эрх нь зөрчигдөж байгаа хүүхдүүд маш их байна. Хууль ярихаас илүү орон нутгаар явж бодит байдалтай танилцаарай. Эрх нь зөрчигдсөн иргэдийн өмнөөс ийм хуультай гэхээс илүү, хуулинд өөрчлөлт оруулах талаар гишүүдтэй ярилцаж, санаачлагатай ажиллаарай.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
Энэ удаагийн томилгоо их өөр болсон. Өмнө даргын сонголтоор явдаг байсан.Харин энэ томилгоонд олон байгууллагын төлөөлөл оролцож нууцаар санал хураалт явуулж, шалгарсан 5 нэр дэвшигчийг чуулганаар томилох, эс томилох асуудал яригдаж байна. Интернетээс мэдээллийг нээлттэйгээр харж болно.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn