Монголын Эмнести Интернэшнлийг удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Эмнести Интернэшнлээс дэлхийн 63 улс орны цар тахлын эсрэг хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар судалсны үндсэн дээр “Заналхийлэл хүчирхийллийн дор, дуугарах эрхгүй, нүцгэн гараар КОВИД-19 цар тахлын эсрэг тэмцэгсэд: КОВИД-19 цар тахлын үед эрүүл мэндийн болон зайлшгүй шаардлагатай ажилтнуудыг хамгаалж чадахгүй байна” тайланг гаргасан бөгөөд тус тайлангийн талаар Монголын Эмнести Интернэшнлийн Удирдах зөвлөлийн дарга С.Ганчимэг танилцуулав.
Энэхүү судалгааг 2020 оны нэгдүгээр улирлаас хойш хийсэн бөгөөд эрүүл мэндийн ажилтнуудын амь нас, аюулгүй байдалтай холбоотой олон тооны эх сурвалжаас авсан мэдээллийг тогтмол хянаж, нэгтгэн гаргасан байна.
Дэлхийн хэмжээнд 2020 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн байдлаар 7000 гаруй эрүүл мэндийн ажилтан КОВИД-19-ийн улмаас нас барсан болохыг тогтоосон. Мексик улс 1320 эрүүл мэндийн ажилтнаа алдсанаар хамгийн өндөр үзүүлэлттэй улс болов. Мөн АНУ-ын 1077, Бразил улсын 634 эрүүл мэндийн ажилтан амь насаа алдсан бөгөөд сүүлийн саруудад халдварын хэмжээ эрс нэмэгдэж байна. Эмнести Интернэшнлээс энэхүү судалгааг баримтжуулан, түгшүүрийн хэмжээнд хүрээд байна хэмээн дүгнэлээ.
“Долоон мянга гаруй хүн бусдыг аврах гээд амь насаа алдах нь байж боломгүй зүйл. Эрүүл мэндийн ажилтан бүр ажил дээрээ аюулгүй байх эрхтэй” гэж Эмнести Интернэшнлийн Эдийн засаг, нийгмийн шударга ёсны төлөө хэлтсийн дарга Стив Кокберны мэдэгдлийг иш татаад Гүйцэтгэх захирал Б.Алтантуяа Эрүүл мэндийн яаманд 30 тайланг хүлээлгэн өгөв.
Мөн энэ үеэр ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрах: Манай төв нь хүний нөөцийн хувьд дутагдалтай, нийт 103 ажилтны 92 нь 8-10 багаар энэ оны эхнээс тасралтгүй ажиллаж байгаа, ажлаас халшрах, өвдөх, ядрах, биеэр амрах боломжгүй зэрэг асуудал үүсч байгаа талаар мэдээлсэн. Тэрээр, цаашид КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах чиглэлээр ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнуудын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх тал дээр анхаарч ажиллах шаардлагатай болохыг онцоллоо.
Уулзалтын төгсгөлд “Эрүүл мэндийн яамны удирдлага, албан хаагчид, яамны харьяа ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ, ЭМХТ болон ЦТЭ нь Монголын Эмнести Интернэшнл байгууллагатай хамтран сургалт зохион байгуулах, ирүүлсэн зөвлөмжийн биелэлтийг хангаж ажиллах, Тохиолдлын удирдлагын тогтолцооны төвийн үйл ажиллагааны төлөвлөгөөг Эмнести Интернэшнлийн гаргасан судалгааны тайлантай уялдуулах, нэмэлт өөрчлөлт оруулж сайжруулах, халуун цэг дээр ажиллаж буй эрүүл мэндийн ажилтнуудыг зөөвөрлөх автобус унааны асуудлыг яаралтай шийдвэрлэх талаар холбогдох албаны хүмүүст үүрэг өгөв.р тахлаас урьдчилан сэргийлэх, тусламж, үйлчилгээний болон хүний нөөцийн бэлэн байдлыг хангах, эрүүл мэндийн ажилтны эрхийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ.