“Wikileaks” сайт Японы цөмийн хямралын шалтгааныг илчиллээ
2011.03.17

“Wikileaks” сайт Японы цөмийн хямралын шалтгааныг илчиллээ

“Wikileaks” сайт Японы атомын цахилгаан станцуудын тухай үнэнийг дэлгэж эхэллээ. Бүр 2008 оны 12-р сард хүчтэй газар хөдөлбөл АЦС-ууд нь тэсэхгүй, дэлбэрэх аюултай байгаа талаар япончуудад сэрэмжлүүлсэн тухай баримтуудыг тус сайт нийтэлж байна. Япон дахь АНУ-ын Элчин сайдын яамны шуудангийн нууц материалуудыг сөхөж үзэхэд “Газар хөдлөлтийн үед ажиллах Японы АЦС-ыг удирдах системээ тус улс сүүлийн 35 жилийн турш зөвхөн 3 удаа шалгасанд МАГАТЭ-гийн шинжээчид түгшиж байна” гэжээ.



Харин Японы Засгийн газар хариуд нь АЦС-уудынхаа аюулгүй байдлын түвшинг дээшлүүлнэ гэж амласан аж. Гэвч япончууд хангалттай хийж чадаагүйг өнөөгийн байдал харуулж байна. Тухайн үед Японы Засгийн газар улсынхаа нэг АЦС-ыг хаах шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байсан юм. Тэр АЦС газар хөдлөлтийг тэсвэрлэхгүй нь тогтоогдсон аж. Дипломат шуудангаас үзэхэд Японы АЦС-ын шинэ үеийн түлшийг боловсруулахтай холбоотой ноцтой асуудал сөхөгдөж байжээ. Тэр бүү хэл Японы парламентын нэгэн гишүүн 2008 оны 12-р сард “Манай Засгийн газар өөрсдийн АЦС-уудад үүссэн онцгой нөхцөл байдал, ослыг нууж байгаа” хэмээн америкчуудад мэдээлсэн юм. Ер нь Фукушима-1 АЦС нь газар хөдлөлтийн 7 магнитудыг тэсвэрлэхээр тооцоолж баригдсан бол сүүлчийн газар хөдлөлт 9 магнитуд байсан билээ.

Японы цөмийн хямрал удаан хугацааны турш нуусаар ирсэн цөмийн олон будлианыг илрүүллээ

Япон улсыг цөмийн асуудалтай холбоотой олон эвдрэл, будлианыг нууж байсан хэмээн www.abc.net.au сайт мэдээллээ. Японы атомын салбарыг судлахад олон жилийг зориулсан баримтат киноны режиссёр Тони Баррелл энэ тухай мэдэгдэл хийсэн байна. Аймшигт газар хөдлөлт болон цунамийн уршгаар Японы атомын хэдэн реакторын хөргөлтийн систем гэмтэж, улмаар Фукушима дахь нэгэн объектын хоёр реактор дэлбэрсэн. Эдгээр эмгэнэлт явдлын дараа бүхний анхаарал атомын эрчим хүчний салбарт хандлаа. Тони Баррелл “Хэдийгээр эрх баригчид энэ хямралын талаар нээлттэй мэт сэтгэгдэл төрүүлэхээр мэдэгдэл хийж байгаа ч өмнө нь энэ улсын тус салбарт олон, хар толбо бий. Сүүлд тохиосон байгалийн гамшгийн нөлөөгөөр үнэн хэрэгтээ юу болж байгаа талаар улам бүр түгшүүртэй мэдээллийг бага багаар хүмүүст өгч эхэллээ. Тэгээд ч бүх юм дэндүү илт. Яагаад гэвэл цунами, газар хөдлөлт нь Японы зүүн эргийн дагуух цөмийн объектуудад жинхэнэ аюул учруулсан тул үүнийг аюултай биш гэж жүжиглэх боломжгүй.

Тэр тусмаа олон үйл явдал хангалттай болсон, тухайлбал объектуудыг ажиллуулдаг компанийн буруутай үйлдлээс ч гэсэн” хэмээн мэдэгдэв. Тэрбээр “Токиогийн цахилгаан энергийн компани(TEPCO) өмнөх ослуудыг нуусан нь илэрсний дараа буюу 2003 онд улс даяар бүх реактор хаагдах ёстой байсан. Тэд 2003 онд 17 объектыг хаах байсан юм. Яагаад гэвэл эдгээр станц дээр зарим бичлэгийг хуурамчаар хийж, бүрдүүлж байсан” хэмээжээ. Гэхдээ тэдгээр осол, гэмтэл нь байгалийн гамшигтай холбоогүй байсан. Фукушимад болсонтой огт төсгүй, гэхдээ тэдгээр үйл явдал хүмүүсийн амь насанд ноцтой аюул учруулж байсан аж. “Янз бүрийн систем жагсаалтаас гарч байхад нууж, энэ тухай бичлэгийг хуурамчаар хийж бүрдүүлж байсан. Тэд зүгээр л юу ч болоогүй мэт дүр үзүүлж ирсэн. Өнөөгийн энэ осол хамгийн том ч өөр бусад осол аваар гарч л б—байсан” хэмээн Том өгүүлэв. “Өнөөгийн осол бол анх удаа реакторууд хэсэгчлэн гэмтсэн. Гэхдээ өмнө нь хүмүүсийн амь нас хохирох, шархдах тохиолдлууд гарч байсан.

Гол нь ослын аюултай эсэхийг тодорхойлохдоо юун дээр үндэслэснээс бүх юм хамаарна. Хамгийн гүн сэтгэгдэл төрүүлсэн осол гэвэл Номхон далайн нөгөө эрэг дээр орших хурдан нейтрон бүхий Японы арилжааны анхны реакторын хөргөлтийн системийн сүйрэл юм. Мондзю, хэмээх нэртэй газарт 1995 онд шингэн натритай хөргөлтийн систем гоожиж, ингэснээр бүх систем огцом халахад хүрсэн. Түүнийг яаралтай унтрааж, 15 жилийн турш асаах ёсгүй байсан юм. Өнгөрсөн жил хүртэл шүү” гэж тэрбээр шүүмжлэв. Ноён Баррелл “Сүүлчийн энэ явдлууд орон нутгийн цөмийн объектуудыг эсэргүүцэгчдэд хүч нэмж байгаа. Удаан хугацааны турш цөмийн станцуудын тоог аажмаар олшруулснаас болоод хүмүүс дэлхийд ийм газар ямар олон байгааг ухаарахад их цаг орсон байх” гэв.Тэдгээр станц бүгд алслагдсан районуудад баригддаг, ихэнхдээ бусад объектын хамт цогцолбор болдог. Жишээлбэл Фукушима шиг, нэг цогцолборт 6 объект, нөгөөд 4 объект.

Одоо нийгэмд түгшүүр хуримтлагдаж, хөдөлгөөн үүсч байгаа ч тэдгээр объектууд маш хол оршдог тул хүмүүс тэнд юу болж байгааг мэдэх боломж бараг байхгүй. Иймээс ямар нэг үйл явдлыг зогсоох хүчтэй нийгмийн хөдөлгөөн маш цөөн гардаг. “Онцгой нөхцөл байдал үүссэний улмаас цаг уурын өөрчлөлттэй хийх тэмцэлд цөмийн энергийн гүйцэтгэх үүргийн тухай асуудал босч ирж байна. Сүүлийн хэдэн жилийн турш цөмийн энерги нь дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлтөд өгөх хариу гэх болсон. Японы Засгийн газар ч энэ стратегиар зэвсэглэсэн. Одоо харин энэ стратегийн ул мөр агаар мандалд мэдрэгдэж эхэллээ” гэж Баррел ярьжээ. Цаашид юу ч болсон цөмийн хямралын шууд үр дагавар болгож зарим объектыг хаах ёстой. Хичнээн нь жинхэнэ гэмтсэнээс их олон юм хамаарна. “Япончууд онц аюул байхгүй гэж байгаа ч гэмтсэн объектуудыг засах аргагүй. Хэрэв реакторт сүйрлийн процесс эхэлсэн л бол өнгөрөө гэсэн үг. Объектыг бүр олон жилийн өмнө хаах байсан юм. Яагаад гэвэл энэ сард 40 нас хүрч байгаа” хэмээн тэр онцлов.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.