2020.05.26
СХД-ийн эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилга 10 дугаар сард ашиглалтал орно
СХД-ийн Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн 9 давхар барилгын үйл явц 70 хувьтай явагдаж байгаа бөгөөд энэ оны 10 сар гэхэд ашиглалтад орох төлөвлөгөөтэй байна.
Өргөтгөл баригдсанаар олон улсын стандартад нийцсэн эмнэлгийн үйлчилгээг бид үзүүлэх юм.
Үүнд:
✅ Хүүхдийн хэвтэн эмчлүүлэх тасаг,
✅ Хавдрын хөнгөвчлөх эмчилгээний тасаг,
✅ Мэс заслын тасаг буюу цаашид хагалгаа хийгдэх боломж той болж, эмнэлгийн зориулалтын байр, талбай, цахилгаан шат болон сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хангагдан, ард иргэдэдээ ээлтэй орчин бүрдүүлж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанарын өндөр түвшинд түргэн шуурхай үзүүлэх боломж нээгдэж байна.