Олон улсын стандартад нийцсэн махны зах баригдаж байна
2020.08.25

Олон улсын стандартад нийцсэн махны зах баригдаж байна

Хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжих, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор УИХ-ын гишүүдийн лобби бүлэг байгуулагджээ. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, С.Амарсайхан, Б.Жаргалмаа, Б.Чойжилсүрэн, Ц.Анандбазар, Т.Аубакир, Ц.Туваан нарын гишүүд түүхий эдийн Эмээлт захын мах бэлтгэх үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.

УИХ-ын гишүүд “Агро нэгтгэл трэйд” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компани өдөрт 100-150 бод, 1000-1200 бог нядалж байна. Үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллавал 200 орчим иргэнийг ажлын байраар бүрэн хангадаг тухай компанийн захирал Л.Нямсүрэн танилцууллаа. Цаашид зээлийн хүүг бууруулах, нөөцийн мах бэлтгэлийн төсөв мөнгийг эрт шийдэх, төр засгийн бодлого тогтвортой тууштай байж, малаа эрүүлжүүлэх асуудлыг нэн түрүүнд анхаарах асуудал гэдгийг онцоллоо.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат цаашид Монгол Улсын хөгжлийн гол салбарын нэг мал аж ахуйн салбарыг дэмжих бодлогыг тус лобби бүлэг манлайлан ажиллах болно. Бэлчээрийн менежментийг сайжруулах нь манай улсын хувьд нэн даруй шийдэх асуудлын нэг. Малчид хөдөө явахаар “малын хөлийн татвар аваач” гэсэн санал хүсэлт их хэлдэг. Аймгуудад 7-9 хувийн бэлчээрийн даац хэтэрчихсэн байгаа. Иймээс бид бэлчээрийн тухай хуулийг авч хэлэлцэх нь зүйтэй. Өнгөрсөн жилүүдэд бид малын хулгайн тухай хуулийг баталж, үр өгөөжөө өгч эхлээд байгааг онцоллоо.

Сонгино хайрхан дүүрэг, 32-р хороонд баригдаж буй Мал худалдаалах төвлөрсөн зах, мал нядалж, бэлтгэх үйлдвэрийн барилгын ажлын явцтай танилцлаа. Тус төвлөрсөн зах ашиглалтад орсноор нийслэлчүүдийн махны хэрэгцээг бүрэн хангана гэж үзэж байгаа юм. УИХ-ын гишүүн С.Амарсайхан Эмээлтийн үйлдвэр технологийн парк, дархны арьс ширний үйлдвэрийг хэрхэн хөгжүүлэх зэрэг шийдэх ёстой асуудлууд бий.

Эхний ээлжид нийслэлчүүдийг эрүүл ахуйн стандартад нийцсэн махаар хангах боломж бий. Дарханы үйлдвэрлэл технологийн паркийг ойрын 2-3 жилийн дотор ашиглалтад оруулах зорилготой ажиллаж байна. Энэ үйлдвэрийг ашиглалтад оруулснаар хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн боловсруулах боломж бүрдэнэ.

Бодлого гаргахаасаа өмнө бодит нөхцөл байдалтай нь танилцаж, амьдралд ойр шийдвэр гаргадаг хэмээлээ.