Улиастай хотын багш нар У.Хүрэлсүхийн Засгийн газарт талархаж байна
2020.06.18

Улиастай хотын багш нар У.Хүрэлсүхийн Засгийн газарт талархаж байна

УИХ-ын сонгуулийн 9 дүгээр тойрогт нэр дэвшигч Б.Баярсайхан, Ц.Цэрэнпунцаг нар өнөөдөр Улиастай хотын багш, боловсролын байгууллагын ажилтан, албан хаагчидтай уулзлаа. Уулзалтад 500 гаруй багш нар оролцсон бөгөөд Монгол Улсын Засгийн газраас боловсролын салбар, түүнд ажиллагсадын нийгмийн асуудал, цалин, тэтгэмжийн нэмэгдэл зэрэгт талархаж байгаагаа илэрхийллээ.

Б.Баярсайхан УИХ-ын сонгуулийн 9 дүгээр тойрогт нэр дэвшигч:

Нэр дэвшигч Б.Баярсайхан БСШУСЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байх хугацаандаа салбарын хөрөнгө оруулалтын ажлуудад анхаарал хандуулж, хяналт тавин ажилласан. Өнгөрсөн онд Монгол Улсын Засгийн газраас Завхан аймагт 141,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг төсөвлөсөн.

Б.Баярсайхан УИХ-ын сонгуулийн 9 дүгээр тойрогт нэр дэвшигч:

Завхан аймгийн Улиастай хотод өнөөдөр МУИС-ийн харьяа Завхан дээд сургууль, МСҮТ, СУИС-ийн харьяа Хөгжим бүжгийн сургууль үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр сургуулиудын элсэгчдийн тоо жилээс жилд буурсаар байгаа бөгөөд цаашид сургалтын хөтөлбөрийг шинэчлэн, сайжруулах зорилт тавиад байна. Мөн Ерөнхий боловсролын 6 сургууль, 9 цэцэрлэг ажиллаж байна. Тухайн аймаг, дүүрэг, сум орон нутагт сургууль, цэцэрлэгийн захирал эрхлэгчийг засаг дарга нь томилдог болсон. Үүнээс шалтгаалан Засгийн газар солигдоход сургууль, цэцэрлэгийн захирал эрхлэгч нарыг намын харьяаллаар халж, сольдог байдал орон нутагт газар авсан. Тэгвэл 2019 онын нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн Төрийн албаны тухай хуулиар төрийн албыг хэн дуртай нь бусниулдаг байдлыг халж, ажлаа чин сэтгэлтэй, шударга, ёс зүйтэй гүйцэтгэж байгаа хүн тогтвортой ажиллах боломжийг бүрдүүлсэн.

Б.Баярсайхан УИХ-ын сонгуулийн 9 дүгээр тойрогт нэр дэвшигч:

МАН-ын “Хөгжлийн гэрээ” мөрийн хөтөлбөрт боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын багш, ажилтанууд руу чиглэсэн нийгмийн хамгааллын олон ажлууд хийгдэхээр тусгагдсан. Жишээлбэл залуу багш нарыг хөнгөлөлтэй орон сууцаар хангах, цалингийн хэмжээг өнгөрсөн онуудад 2 удаа, нийт 56%-иар нэмэгдүүлсэн бөгөөд цаашид үе шаттайгаар нэмэх, ерөнхий боловсролын бүх сургуулиудыг 1 ээлжээр хичээллэдг болгох, багш нарын ачааллыг бууруулж, бие даан хагжих боломжоор хангах, улс төрийн дарамт шахалтаас ангид байлгах зэрэг олон зүйл заалтыг тусгаад байна. Эдгээр ажлуудын ихэнх нь одоогийн Засгийн газрын үйл ажиллагаанд хэрэгжээд эхэлчихсэн явж байгааг онцоллоо.

Улиастай хотын багш нар Б.Баярсайхан нэр дэвшигчийг өмнө нь салбартаа ажиллаж байсан туршлагатай хүний хувьд Завхан аймгийн боловсролын салбарыг хөгжүүлж, олон улсын хамтын ажиллагааг ч өргөжүүлэн, нутагтаа авч ирж чадна хэмжээн итгэж буйгаа хэллээ.

Нэр дэвшигч Б.Баярсайхан нь нийгмийнхээ сайн сайхны төлөө санаачилга гарган олон сайхан арга хэмжээг зохион байгуулж, охид эмэгтэйчүүдийн эрхийн төлөө олон нийтийг нэгтгэн уриалж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөө олон хөрөнгө санхүүжилт босгон, үр дүнтэй ажлуудыг зохион байгуулж байсан. Тиймээс хөгжлийн хоцрогдолтой хүүхэд, иргэд рүү чиглэсэн бодлогын арга хэмжээ, нийгмийн халамжийн шийдвэрүүд МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан тухай онцоллоо.

Б.Баярсайхан УИХ-ын сонгуулийн 9 дүгээр тойрогт нэр дэвшигч:

Завхан аймагт 0-11 насны хөгжлийн хоцрогдолтой 657 хүүхэд байна. Тэднийг жирийн хүүхдүүдтэй ижил түвшинд хөгжүүлэхийн төлөө тууштай ажиллана гэлээ.