УИХ-ын гишүүн Х.Баттулга гэр олгов
Баянхонгор аймагт энэ сарын 13-нд хүчтэй салхи шуурга болжээ. Энэ үеэр цахилгааны гэмтлээс үүдэн гал гарч гурван настай хүүхэд, 93 настай өвгөн буурал хоёр галд амь эрсдэн, хоёр айлын зургаан хүн орох оронгүй болсон байна. Орон гэргүй болсон Ч.Дуламжав, Д.Энхбаяр нарынд тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Баттулга өргөө цагаан гэр олгож, гамшиг ослын улмаас ийм харамсалтай явдал болсонд эмгэнэл илэрхийлэв. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу ийм цаг үед тусламжийн гараа сунгаж, сонгосон тойргийнхондоо үргэлж ойр байж, амьдрал ахуйг нь өөд татахаар ажиллаж байдаг Х.Баттулга гишүүнд Баянхонгор нутгийнхан ч талархаж явдаг юм.