
Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр Зуунмод суманд хэрэгжиж байна
Туваан сангаас Төв аймгийн 27 суманд хэрэгжүүлж буй "Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр" амжилттай үргэлжилж байна.
Хөтөлбөр маань энэ удаа #Зуунмод хотод 2019 оны 10 сарын 26, 27-ны өдрүүдэд амжилттай хэрэгжлээ. #Эрүүл_мэндийг_дэмжих_хөтөлбөрийн эрүүл мэндийн үзлэгээр Ардын эмч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Зүрхний мэс засалч, Зөвлөх эмч Н.Баасанжав, Монгол Улсын гавьяат эмч, чих хамар, хоолойн Зөвлөх эмч П.Тогоо, АУ-ны доктор, Клиникийн професор, Зөвлөх эмч Д.Даваадорж, АУ-ны доктор, профессор Н.Ариунцэцэг, АУ-ны доктор, профессор Бархүү нараар ахлуулсан нарийн мэргэжлийн 30 гаран эмч нараас бүрдсэн баг ажиллаж 1700 гаруй хүнд үзлэг оношилгоо хийж, зөвлөгөө өгч ажиллав.