Хандив өгөхөөр шийдсэн эхний улс төрч Ц.Туваан
2020.02.28

Хандив өгөхөөр шийдсэн эхний улс төрч Ц.Туваан

МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /2020.02.27/ коронавирусийн голомт өмнөд хөршид айлчлал хийлээ.

Тэрээр айлчлалын үеэр Монголын талаас БНХАУ-д 30 мянган хонь хандив тусламж болгон өгөхөөр болсон юм. Тэгвэл Ерөнхийлөгчийг дэмжиж, хандив өргөж байгаа эхний улс төрч нь АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан гэж хэний ч санаанд буусангүй.

Тэрээр Ц.Туваан өөрийн твиттер хуудсаар дамжуулан хувиасаа 30 хонь хандивлаж буйгаа мэдэгдсэн байна. Тэрээр Ерөнхийлөгч Х.Баттулга хүнс хөдөө аж ахуйн салбарыг удирдаж байхад Ц.Туваан нь дэд сайдаар ажиллаж байсан бөгөөд мөн Хойд Солонгост тусламжийн гараа сунгаж байсан түүхтэй юм байна. Монголын ард түмэн улс төрчдөөс хэн түрүүлж хандивын гараа сунгах бол хэмээн харж суусан нь дамжиггүй. Харин ХХААЯ-ны дэд сайдаар ажиллаж байсан, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан ийнхүү улс төрчдийг манлайлан хандивын үйлсийг эхлүүлж байна.