Төрийн өндөр албан тушаалаас чөлөөлөгдсөн этгээдийн зарим эрхийг хязгаарлах төслийг өргөн барилаа
2020.04.21

Төрийн өндөр албан тушаалаас чөлөөлөгдсөн этгээдийн зарим эрхийг хязгаарлах төслийг өргөн барилаа

Төрийн өндөр албан тушаалаас чөлөөлөгдсөн этгээдийн зарим эрхийг
хязгаарлах тухай төслийг УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар өргөн барилаа. 

Энэхүү төслөөр төрийн өндөр албан тушаалаас чөлөөлөгдсөн этгээдийг тодорхой хугацааны дотор гадаад улсад зорчих, гадаад улсад бүртгэлтэй хуулийн этгээд болон гадаадын хөрөнгө оруулалттай  Монгол улсын хуулийн этгээдэд хувьцаа эзэмших, ТУЗ, хяналтын зөвлөлд сонгогдох, гүйцэтгэх удирдлагаар эсхүл гүйцэтгэх удирдлагын багт ажиллах зарим эрхийг хязгаарлахад чиглэгдэж байгаа юм