Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хойшлууллаа
2020.04.07

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хойшлууллаа

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн  (2020.04.07)  хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хойшлуулав.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 26 дугаар зүйл, Засгийн газрын 2011 оны 199 дүгээр тогтоолын дагуу 2014-2018 онд 32 удаагийн лицензээр 10 толгой цэвэр үүлдрийн адуу, 945 толгой үржлийн бусад адуу экспортолж, улсын төсөвт 142.6 сая төгрөг төвлөрүүлсэн байна. Өнгөрсөн хугацаанд үржлийнхээс бусад малыг гадаадад гаргахад тусгай зөвшөөрөл, лиценз шаарддаггүй, дан ганц экспортын мэдэгдлээр гаргадаг байсан нь үржлийн малыг гаргах эрсдэлийг дагуулжээ. 

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ч.Улаан танилцууллаа.

Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн таницуулав. 

Хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ-ын гишүүн Ч.Улаан хойшлуулах хүсэлт гаргаснаар хуулийн төслийг хэлэлцэх нь хойшлогдлоо.