АН-ын зөвлөлөөс УИХ-ын дарга, Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ
2020.03.23

АН-ын зөвлөлөөс УИХ-ын дарга, Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ

УИХ дахь АН-ын зөвлөлөөс “COVID-19” халдварын улмаас айл өрх, улсын эдийн засагт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх шаардлагыг УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт өнөөдөр хүргүүллээ. 

Шаардлагад 2020 оны төсөвт тодотгол хийж, нэг их наяд төгрөгтэй Эрсдэлийн сан байгуулах, хувийн хэвшилд ажиллаж буй иргэдийн орлого, цалингийн хэмжээг бууруулахгүй байх, өргөн хэрэглээний импортын барааны татварыг чөлөөлөх асуудлыг тусгажээ. Мөн үндэсний үйлдвэрлэгчдээ бага хүүтэй зээлээр дэмжих, томоохон компаниудын бага хүүтэй өрийн бичгийг Монголбанк худалдаж авах боломжийг нээх, экспортыг дэмжихийг шаарджээ.