2020.01.31

М.Билэгт: Орон нутгийн хөгжлийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэх ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.01.31\ нэгдсэн хуралдаанаар Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт сум, Баян-өлгий аймгийн Өлгий, Бугат сумын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн М.Билэгт:

"Монгол Улс өргөн уудам газар нутагтай. Цөөн хүн амтай. гэтэл хүн амын 50 гаруй хувь нь Нийслэлдээ төвлөрөөд агаар, ус, хөрсний бохирдол гэх мэт хүндрэлтэй асуудал эндээ хуримтлагдсаар байна. Тиймээс бид орон нутгаа хөгжүүлж, иргэдийг ажил хөдөлмөрөөр хангах чиглэлд анхаарах ёстой. 

Өнөөдөр бүх аймгуудын бүх сумдад хилийн цэсийн маргаан бий. Энэ их удсан. Шийдэхэд амаргүй асуудал. 

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Тарагт сум, Баян-Өлгий аймгийн Өлгий, Бугат сумын хилийн цэсэд өөрчлөлт орох гэж байна. Тухайн сумдын иргэд хоорондоо засаг захиргаа тохиролцон, зөвшилцсөний улмаас цэсийг тогтоох гэж байгаа юу? Бусад нь тохиролцож чадахгүй байгаа учраас цэс тогтоогдохгүй яваад байна гэж ойлгох нь зөв үү?"

Түүний асуултад ажлын хэсэг хариулт өгсөн юм. Үүний дараа тэрээр санал хэллээ.