ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан аймаг, нийслэлийн Засаг дарга нартай гэрээ байгууллаа
2020.01.24

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан аймаг, нийслэлийн Засаг дарга нартай гэрээ байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан аймаг, нийслэлийн Засаг дарга нартай хамтран ажиллах гэрээнд өнөөдөр /2020.01.24/ гарын үсэг зурлаа.

Гэрээнд  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2020 онд  баримтлах бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд:

  • Мал аж ахуйн салбарт Орон нутгийн бэлчээрийн даацаас илүү гарсан малыг эдийн засгийн эргэлтэд оруулах, сум дундын отрын бүс нутаг байгуулах, малыг ялган тэмдэглэж бүртгэлжүүлэх, малын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд хамруулах, үлийн цагаан оготны хөнөөлөөс бэлчээрийн ургамлыг хамгаалж малын тэжээлийн нөөцийг бүрдүүлэх ажил зохион байгуулах
  • Газар тариалангийн  салбарт “Атар-4” тариалангийн тогтвортой хөгжлийн аяны төлөвлөгөөг батлуулж хэрэгжилтийг хангаж ажиллах, 2021 онд тариалах үрийн нөөцийг бүрдүүлэх
  •  Хүнс худалдаа нийтийн хоолны салбарт Аймаг орон нутгийн хэмжээнд хүн амын стратегийн хүнсний улирлын нөөцийг бүрдүүлэх ажил зохион байгуулах, “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” дэд хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх, “Мах сүүний анхдугаар аян”-ын хүрээнд орон нутагт хэрэгжүүлж байгаа батлагдсан төлөвлөгөөнд тусгагдсан удаашралтай байгаа ажлыг эрчимжүүлэх, Хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарт шинээр батлагдсан эрхзүйн баримт бичгийг сурталчлах, мөрдүүлэх ажлыг аймаг,  орон нутгийн МХГ-тай  хамтран зохион байгуулах, 2020 оны Мал аж ахуйн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний нөөцийн ашиглалт, экспортыг нэмэгдүүлэх” жил болгон зарласантай холбогдуулан иргэн аж ахуй нэгж, байгууллагын оролцоотой мал аж ахуйн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх бүтээлч ажлыг санаачлан зохион байгуулж хэрэгжүүлэх 
  •   Хөнгөн үйлдвэрлэлийн салбарт Засгийн газрын 2018 оны 36 дугаар тогтоолд тусгагдсан үйлдвэрүүдийг байгуулах ажлыг эрчимжүүлэх, Төрийн худалдан авалтад дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх ажлыг удирдан зохион байгуулах
  •  Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ хоршооны салбарт Засгийн газрын 2019 оны 156 дугаар тогтоолоор баталсан ”Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр”- ийн аймгийн дэд хөтөлбөрийг баталж, хэрэгжүүлэх, “Ахуй үйлчилгээний салбарыг дэмжих хөтөлбөр”-ийн аймгийн дэд хөтөлбөрийг баталж хэрэгжүүлэх, “Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр III” аймгийн дэд хөтөлбөрийг баталж хэрэгжүүлэх, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэн хүртээмжийг өсгөх, ЖДҮХС-аас хуриарласан зээлийн эх үүсвэрийг бүрэн гүйцэт ашиглах, 2019 онд олгосон зээлийн үр дүн, хэрэгжилтийг журмын дагуу хугацаанд нь тайлагнах болон бусад ажлуудыг тусгасан юм.