Ц.Даваасүрэн: Ус бензин шатахуун, алтнаас ч үнэтэй зүйл
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2020.01.16) хуралдаанаар Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг /Засгийн газар 2019.09.25-ны өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
Усны асуулал бол маш чухал. Бие даасан агентлаг гаргах гэж яриж байгаа нь маш сайн зүйл. Нефтгүй бол бид хөл нүцгэн, морио унаад ч болтугай гүйгээд явна.
Ялангуяа манайхаас гадагшаа гарч байгаа гол мөрний асуудал байна. Үүн дээр жишээ нь усыг нөөцлөөд хуримтлал бий болгож ашиглахад олон улсын конвенц, эрх зүйн актаараа хэрхэн зохицуулсан байдаг вэ? Тийм боломж байдаг уу? Бидний нэгдсэн ямар конвенц байна уу? Усны асуудал дээр цаашид ямар бодлого чиглэл баримтлах вэ?
Ялангуяа хүн ам ихтэй улс орнуудад усны хомсдол маш их үүсэж байна. Ус гэдэг алтнаас ч үнэтэй зүйл. Хүний амь настай холбоотой. Усгүйгээр хүн хэд хоног амьд явах вэ? Тэр алт бензин, шатахуунгүйгээр амьдарч болно. Усны асуудалд дээд зэргийн өндөр анхаарал хандуулах ёстой. Үүнийг төрөөс анхаараад хуульд өөрчлөлт оруулж байгаа нь маш чухал. Гадагш урсаж гарч байгаа усны асуудлаа цаашид хэрхэн шийдэх вэ гэдгийг тодруулмаар байна.
Холбоотой мэдээ
2024.12.12
2024.12.11
2024.11.09
БОХХААБХ-ны хуралдаан
УИХ-ын нэгдсэн хуралдаан