Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлтэй хамтын хэлэлцээр байгууллаа
2020.01.02

Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлтэй хамтын хэлэлцээр байгууллаа

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны 2020-2021 оны хамтын хэлэлцээрийг байгууллаа.

Боловсрол шинжлэх ухааны салбарт ажиллагсдын хөдөлмөрлөх эрх, нийгмийн баталгаатай холбоо бүхий хууль ёсны ашгийг хамгаалах зорилгоор 2 жилийн хугацаатай хэлэлцээр байгуулж, хамтран ажилладаг юм. Энэ хүрээнд 2020-2021 онд хамтран хэрэгжүүлэх зорилт, үйл ажиллагаагаа тусгасан хэлэцээрийн төслийг боловсруулж санал нэгтэй баталсанаа өнөөдөр талууд гарын үсэг зурж албажууллаа.

Хамтын хэлэлцээрт салбарын ажилтны цалин, хөлс, хөдөлмөрийн норм, норматив, нөхцөл, зохион байгуулалт, төсөв, санхүү, ажилтны нийгмийн хамгаалал зэрэг асуудлуудыг харилцан санал солилцож байх зэрэг хамтын ажиллагааны нэлээд хэдэн заалт тусгагдсан байна.

Хамтын хэлэлцээрт БСШУСЯ-ыг төлөөлж, Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан болон бусад удирдлага, асуудал хариуцсан мэргэжилтнүүд гарын үсэг зурсан бол Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн төлөөлж тус ҮЭ-ийн дарга З.Цогтгэрэл болон удирдлага, гишүүдийн төлөөлөл гарын үсэг зурлаа.