Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжих нь Монголын ардчилалын төлөвшилд онцгой чухал
ЭМЯ-ны сайд Д.Сарангэрэл Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгуулгын ардчилсан институт, хүний эрхийн газрын улс төрийн намын шинжээчдийн мэргэшин багийн гишүүн Фернандо Касл Бэртуаг хүлээн авч уулзлаа.
Ноён Фернандо Касл Бэртуаг нь Монголын улс төрийн намын тогтолцоог ардчилсан нээлттэй, хариуцлагатай болгох чиглэлээр улс төрий намын тухай хуульд зөвлөмж өгч байгаа олон улсын мэргэжилтэн юм. Уулзалтын үеэр Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Д.Сарангэрэл: Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо нь жендерийн тэгш байдлыг бий болгох, улс төр дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, гэр бүлийн хүчирхийлэлийг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Эмэгтэйчүүдийн хамгийн том нөлөө бүхий байгууллага гэдгийг дурдаж байлаа.
Холбоотой мэдээ
2024.05.03
2024.05.03
2024.05.02