МоАХ-ны туг Эверестийн оргилд мандлаа
Монголын уулын спортын болон боксын спортын нэгдүгээр зэрэгтэй марафон гүйлтийн тамирчин Дархан-Уул аймгийн МоАХ-ны гишүүн Б.Цэвээндаш дэлхийн зулай Эверестийн ноён оргилд МоАХ-ны тугийг мандуулахаар нутгаасаа мордсон билээ. Тэрбээр зорьсондоо хүрч уржигдар дэлхийн дээвэрт МоАХ-ны цэнхэр тугийг мандуулж чадлаа.
Манай уулчдын багийн бүрэлдэхүүнд уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Ганбаатар, Ц.Цогзолмаа, спортын мастер Б.Элбэгдорж тэргүүтэй тамирчид багьсан юм.
Баг тамирчид гуравдугаар сарын 29-нд эх орноосоо мордсон юм. МоАХ-ны гишүүн Б.Цэвээндашийг УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга Х.Баттулга хүлээн авч хүндэтгэл үзүүлэн "Дэлхийн зулай оргил Эверестэд МоАХ-ны тугийг мандуулаад ирээрэй" хэмээн түүнийг эх орноосоо мордохын өмнө гардуулж байсан юм.
МоАХ-ны гишүүн Б.Цэвээндашийн хувьд Монголын бүх уулын оргилд дайралт хийж 1997 онд Гиммалайн уулсаар хоёр өдөр нэг шөнө аялж байжээ.
Дашрамд дурьдахад энэ удаагийн дайралтад оролцох багийн уулчдаас олон улсын хэмжээний мастер Ц.Цогзолмаа, Б.Ганбаатар нар 2006 онд Эверестэд дайралт хийн цаг агаарын байдлаас шалтгаалан 150 метр дутуу орхиж байсан удаатай.