Х.Нямбаатар: Хуулийг хэрэгжүүлэхэд яам ямар ажил хийж байна вэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар
2013 онд зорилтод төвшингөө 13,8-с 7,3 хүргэчихээд эргээд 2017 онд 7,8 болгоод өмнөх тавьсан төвшингөөсөө буурсан байгаа. Цаашид бид асуудалд ингэж хандаж болохгүй. Яам баяжуулсан хүнсний тухай том хуулийг хэрэгжүүлэхэд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх гэж байгаа юм?
Импортоор орж ирж байгаа давсны иодтой юм уу? иодгүй юм уу гэдгийг яаж хэмжих нэгж шалгуур үзүүлэлт бий болгож байгаа юм? Дотоодод үйлдвэрлэх, хориг тавих зэрэг асуудал дээр анхаарч ажилламаар байна. Чуулган дээр асуудал орж ирдэг хүссэн хүсээгүй дэмжиж гаргадаг гэдэг агуулгаар яамныхан асуудалд хандмааргүй байна. Миний асуултанд бичгээр хариу өгөөрэй.
Холбоотой мэдээ
2024.12.18
2024.12.18
2024.12.18
УИХ-ын нэгдсэн хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан