Л.Оюун-Эрдэнэ: Аялал жуулчлалын виз олголтыг ГИХГ руу шилжүүлнэ
Өнгөрсөн сард албадан буцаагдсан БНХАУ-ын 800 иргэн манай улсад аяллын визээр ирсэн нь тогтоогдсон юм. Ийм олон хүнд аялалын виз хэрхэн олгосон талаар хяналт тавин шалгасан талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тайлбар өглөө.
Тэрээр “БНХАУ-ын Эрээн, Хөх хотод аяллын олон виз олгож байгаа нь тогтоогдсон. Энэ асуудлыг газар дээр нь ажиллан шалгасан. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар үр дүнг нь танилцуулна. Цаашид ГХЯ хариуцдаг байсан энэ визийг Гадаадын иргэн харьяатын газар руу шилжүүлнэ. Аялал жуулчлалын визийг аль ч улсад хөнгөрүүлсэн журмаар олгодог ч манайд өөр нөхцөл байдал тулгарсан учраас өмнөхөөсөө илүү цаг хугацаа зарцуулна, системээр ороод тухайн гадаад иргэний санхүүгийн мэдээлэл болон бусад мэдээллийг шалгадаг болох юм” гэв.
Холбоотой мэдээ
2024.12.20
2024.12.20
2024.12.20