Ц.Даваасүрэн: Ардчилсан тогтолцоогоо хүмүүнлэг бус хэтэрхий хөрөнгөжсөн байдалд хүргэсэн
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.11.21/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар, “Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай” тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
Дэмжих нь зүйтэй байх гэхдээ Ардчиллын явж ирсэн түүхээс бид зарим зүйл дээр сургамж авах ёстой. Ардчилсан хувьсгалаар олон сайн зүйл бий болсныг үгүйсгэхгүй гэхдээ өнөөдөр гурван хүн тутмын нэг нь ядуу болсон. Ардчилсан тогтолцоогоо хүмүүнлэг бус хэтэрхий хөрөнгөжсөн байдалд хүргэсэн.
Сая Үндсэн хууль хэлэлцэж байхад Ардчилсан намынхан нам төвтэй төр лүү оръё гэж оруулж ирэхэд үнэхээр гайхсан. Ардчиллыг авч явж байгаа хүмүүс нь өөрөө хөрөнгөжсөн. Ардчилал, ард түмний нэрийг барьж 30 жил амьдарлаа. Энэ ардчиллын үнэт зүйл биш байх.
Холбоотой мэдээ
2024.12.12
2024.12.11
2024.11.09
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ТББХ-ны хуралдаан