“Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн зээлийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл
2019.11.12

“Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн зээлийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл

  “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн хоёр дахь шатны Хөгжлийн бодлогын санхүүжилтийн хүрээнд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын Санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк хооронд харилцан тохиролцсон “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр” нь УИХ-аас 2016.11.24-нд баталсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг дэмжих, Монгол Улсын Засгийн газрын төсвийн тогтвортой байдлыг сайжруулах, төсвийн алдагдлыг бууруулж, нэгдмэл байдлыг бий болгох, нийгмийн халамжийн хөтөлбөрийг зорилтот бүлэг рүү чиглүүлэх, төсвийн алдагдлыг нөхөхөд чиглэж байгаа юм.

ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн санхүүжилтийн багцын хүрээнд Дэлхийн банкнаас төсвийн дэмжлэг болгон хэрэгжүүлж буй хөтөлбөр 3 үе шаттай.  Гурван үе шатанд нийт 33 бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр хэлэлцэн тохиролцсоноос эхний шатанд 9 бодлогын арга хэмжээг, хоёр дахь шатанд 10 бодлогын арга хэмжээг хэрэгжүүлсэн.

Хоёр дахь шатанд Дэлхийн банкнаас 100.0 сая ам.долларыг хоёр эх үүсвэрээс авч байгаа юм.