Ж.Бат-эрдэнэ: Үйлдвэрлэл хөгжүүлнэ гэдэг Монгол орны хөгжлийн нэг гол түлхүүр
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2019.10.16/ хуралдаанаар Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.03.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ
Маш чухал хууль шүү. Үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэдэг маань үндсэндээ Монгол орны хөгжлийн нэг гол түлхүүр. Тиймээс энэ дээр бид онцгой анхаараад дэмжээд цааш нь явуулах хэрэгтэй.
Ямар ч үйлдвэрлэл байсан зах зээлтэйгээ холбоотой. Зах зээл хаана байна гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Одоо өнөөдөр байгаа хүнд үйлдвэрлэлтэй Эрдэнэттэй, Баганууртай түшиглэсэн үйлдвэрлэлийг тодорхойлох хэрэгтэй.
Хэрвээ экспортод чиглэсэн гэж байгаа бол гадаад зах зээл дотоод зах зээлээ тодорхойлох хэрэгтэй. Энэ тодорхойлсон зах зээлийн үндсэн дээр ямар үйлдвэрийг хаана байгуулах вэ гэдгээ олоод дэмжлэг авах хэрэгтэй дэмжлэггүй бол явахгүй шүү. Төрийн дэмжлэг тодорхой хувьд нь оруулж хийхээс өөр арга байхгүй. Дарга нар айлчлалуудын хүрээнд гадаад зах зээлийг нээж өгмөөр байна.
Холбоотой мэдээ
2024.12.13
2024.12.13
2024.12.02
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ҮББХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан