Х.Нямбаатар: Элчин сайдын яам нээхийг дэмжихгүй төрийн ийм үрэлгэн зардлыг болих хэрэгтэй
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.10/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Минск хотод ЭСЯ нээх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар
Сүүлийн үед би Гадаад хэргийн яамны ямар бодлого явуулаад байгааг сайн ойлгохгүй байгаа. Цаад талд нь 300 км зайтай Хайлаарт консулын газар үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан түүнийг татан буулгасан. Хятадын талаас олон удаа санал тавьсан бид холбогдон гарах байр савны асуудлыг хариуцъя та нар хаахгүй байж болохгүй юу гэж хэлж байсан. Д.Цогтбаатар сайд яамны дотооддоо үүсээд байгаа маш олон депломатчдын асуудал дээр анхаарч ажиллаач ээ.
Гадаад хэргийн яам бодлогоо гаргахдаа 300 км наана цаана нээж хаах гэж байгаа бол 3 жил тасалдуулж үйл ажиллагааг сарниалгүй зохицуулж болох байсан. Би тэр дараагийн 2 асуудал Минск, Абу Дабид элчин сайдын яам нээхийг дэмжихгүй төрийн ийм үрэлгэн зардалыг болих хэрэгтэй.
Холбоотой мэдээ
2024.12.18
2024.12.18
2024.12.18
УИХ-ын нэгдсэн хуралдаан
АБГББХ-ны хуралдаан