2019.10.10

С.Бямбацогт: Утааны асуудлыг хэлэлцэх цаг болсон

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.10/ нэгдсэн хуралдаан 10 цаг 20 минутад эхэлж хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцууллаа.

Хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан УИХ-ын шигүүд үг хэлж байр сууриа илэрхийлж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт

Улсын Их Хурлын гишүүн үндсэн гурван үүрэгтэй. Ард түмнээ төлөөлөх, хууль санаачлах, хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих. Энэ үндсэн үүргийн нэг хяналт тавих үүрэг байдаг. Энэ үүргийнхээ хүрээнд бид асуулга тавьдаг маргааш асуулгыг минь хэлэлцэх гэж байгаад баярлаж байна. Утаа угаарын асуудлыг олон жил ярьсан. Сүүлийн 20-иод жил энэ утааг яаж алга болгох талаар  үе үеийн Засгийн газар, УИХ онцгой анхаарч ирсэн. 

Сая бол сайжруулсан шахмал түлш гэж түлш гаргаад үүнийгээ хэрэгжүүлэх нэвтрүүлэх тал дээр асуудал нилээд гарч байна. Үүнтэй холбоотой асуудалд бид өнгөрсөн хавраас асуулга тавьж ажилласан. Яах аргагүй нийгмийн асуудал учир маргаашийн асуулгыг хэрхэн яаж зохион байгуулах вэ гэдэг дээр анхаарч өгөөрэй.