
2019.09.20
Цогт-Овоо сум шинэ Ахмадын өргөөтэй боллоо
УИХ-ын гишүүн Л.Энхболдод Цогт-Овоо сумын ахмадуудаас удаа дараа ирүүлсэн хүсэлтийн дагуу "Говийн хүү сан"-аас ахмад настнуудынхаа байнгын үйл ажиллагааг тогтмолжуулах, нийгмийн оролцоог бий болгох, дэмжих зорилгоор Ахмадын өргөөг шинээр бариулж, 2019.09.19-ний өдѳр хүлээлгэн өглөө.
Ахмадын өргөөний нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Л.Энхболд, сумын ИТХ-ын дарга Ц.Батчулуун, Засаг дарга Э.Чойжилсүрэн, сумын Ахмадын хорооны дарга Батбаяр болон сумын ЗДТГ-ын дарга мэргэжилтнүүд, ахмадууд "Говийн хүү сан"-ийн төлөөлөл оролцлоо.
Төр түмнийхээ түшиг болсон ахмадууддаа анхаарч чөлөөт цагаа олуулаа дуулж бүжиглэж, идэвхитэй хөдөлгөөн хийж өнгөрүүлэх боломжтой өргөө барьж ашиглалтанд оруулсанд тун талархалтай байгаагаа ахмадууд илэрхийлж байлаа.