Засгийн газрын “Хүндэт өргөмжлөл”-өөр Ж.Алтантуяаг шагналаа
2019.07.10

Засгийн газрын “Хүндэт өргөмжлөл”-өөр Ж.Алтантуяаг шагналаа

Засгийн газрын дээд шагнал “Хүндэт өргөмжлөл”-ийн эздийг ажил үйлс, хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлсан салбар, салбарын төлөөллөөс тодруулан Улсын баяр наадмын босгон дээр шагнаж урамшуулдаг уламжлалтай.

Энэ жилийн хувьд Засгийн газрын "Хүндэт өргөмжлөл”-өөр нийт 15 хүнийг шагнасны нэг нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Ж.Алтантуяа байлаа.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын төлөөлөл болж Засгийн газрын дээд шагнал хүртсэн Ж.Алтантуяад “Хүндэт өргөмжлөл”-ийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг гардуулсан юм.