ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан төрийн болон салбарын одон медаль гардуулан өглөө
Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан шагнал гардууллаа.
Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарт эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй ажилласан ХХААХҮЯ-ны Нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Г.Сувдаа, Газар тариалангийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн М.Ариунболд, Н.Оюунсувд нарыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, Мал аж ахуйн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын мэргэжилтэн Д.Хүрэлбаатарыг Хөдөлмөрийн хүндэт медалиар Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн Хүнсний аюулгүй байдал, байгаль орчноос шалтгаалах өвчний оношлогоо тандалтын албаны дарга Ц.Энхтуяаг Алтан гадас одонгоор шагнасан байна.
Мөн Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төвийн захирал Р.Цогтбаатарыг Төрийн албаны тэргүүний ажилтнаар, ХХААХҮЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтэн Г.Мөнхмаргадыг Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан, Төрийн захиргааны удирдлагын газрын аж ахуйн ажилтан Г.Тэгш-эрдэнийг Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтнаар, Хөнгөн үйлдвэрийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын мэргэжилтэн Д.Эрдэнэтуяаг Худалдаа, үйлдвэрийн тэргүүний ажилтнаар, Нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Д.Навчааг Жуух бичгээр, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн М.Оюунтуяаг Сангийн яамны Жуух бичгээр, Төрийн захиргааны удирдлагын газрын жолооч Ж.Болд-Эрдэнийг Авто тээврийн тэргүүний ажилтнаар тус тус шагнаж, хөдөлмөр бүтээлийг нь үнэлсэн юм.
Шагналыг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан гардуулан өгч, салбартаа үр бүтээлтэй ажилсанд нь баяр хүргэж, өрнүүн их амжилтыг хүсэн ерөөсөн юм.