СХД-ийн 130 гаруй иргэн Төрийн дээд одон медалиар энгэрээ мялаав
2019.07.09

СХД-ийн 130 гаруй иргэн Төрийн дээд одон медалиар энгэрээ мялаав

Монгол Улсын Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар СХД-ийн 130 гаруй иргэн Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн Хүндэт медаль зэрэг төрийн дээд одон медалиар энгэрээ мялаалаа.   

Шагналыг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, ИТХ-ын дарга Б.Мөнхцэцэг нар гардуулан баяр хүргэлээ.

Төрийн дээд одон медаль хүртсэн нийт СОНГИНОХАЙРХАНЧУУДДАА баяр хүргэе. Та бүхэн дэнж хотойтол сайхан наадаарай.