Б.Дэлгэрсайхан: Гэрээгээ сайжруулах талаар Сангийн яам, Уул уурхайн яамнаас бодсон юм бий юу?
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2019.05.29/ хуралдаанаар Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий УИХ-ын ажлын хэсгийн тайланг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:
Өмчийн эзэнд ашиг багатай байна гээд гишүүд олонх нь сөрөг талаас нь ярьж байна. Би арай нэг өөр өнцөгөөс нь юм асууя. Сангийн яам, Уул уурхайн яам хөрөнгө оруулагч талтайгаа гэрээний талаар ширээний хоёр талд сууя гэсэн санал тавьсан уу. Тавьсан бол саналыг яаж хүлээж авсан бэ?
Тэр гэрээгээ сайжруулах ямар боломж байна вэ? Монголын тал 34 хувийг зээлээр эзэмшээд зээлд нь хүү төлж нэг тэрбум ам.долларын өрөнд орлоо гэдгийг ихэнх гишүүн хэлж байна. Заавал манайх 34 хувийг эзэмшихгүйгээр нэг мөсөн хувийг нь ч ялыг нь үүрүүлээд эрдэс баялгаа гаргах тал дээр нь бүх татвараа тодорхой болгоод авбал манайх хувь эзэмшсэнээс илүүтэй ашиг хүртэх боломж байгаа эсэх талаар судалж үзсэн үү. Мөнгөн урсгалыг барих тал дээр ямар бодлого баримталж байна вэ?
Холбоотой мэдээ
2024.12.20
2024.12.20
2024.12.16