МоАХ ахмадуудаа хүндэтгэн золгов
2012.02.28

МоАХ ахмадуудаа хүндэтгэн золгов

Ардчиллын анхдагчид жил бүрийн шинийн гурванд хэн нэгний урилга заллагагүйгээр Ардчиллын ордондоо цуглардаг уламжлалтай. Энэ л уламжлалаар МоАХ-ныхон энэ жил ч цугларч бие биесээ хүндэтгэн золгож бэлэгтэй сайхан үгсийг хуучлан сар шинийн золголтоо эхэллээ. Ахмад буурлуудаа хүндэтгэн золгох үеэр МоАХ-ны дарга Х.Баттулга “Жил ирэх тусам золголт улам өргөн болж байна. Манай холбоо жил бүр ахмадуудаа хүлээн авч золгодог уламжлалтай. Хорин хэдэн насны залуус 1990 онд хувьсгал хийсэн, одоо тэд маань 50 нас руу дөхөж бүгдээрээ л ахмаддаа орж байна шүү дээ.

МоАХ-ны дөрөвдүгээр их хурлыг өнгөрсөн 18-нд хийж Сонгуулийн хувьсгалд, зөв сонголт хийхэд уриалсан. Тэгэхээр ирж буй луу жилийн хувьд Архидалт, авлига, хууль бус зүйлүүдтэй тэмцсэн сайн сайхан амьдралын замыг сонгох жил байх болов уу” гэж хэллээ. МоАХ-ны энэ жилийн золголтод тус холбооны ахмадууд, ардчиллын партизанууд, Нийслэлийн Ардчилсан намын дарга Ш.Түвдэндорж, Сонгогчдын боловсрол төвийн тэргүүн Р.Бурмаа, УИХ-ын гишүүн асан Б.Мөнхтуяа, ОССК-ын дэд захирал Дарь.Сүхбаатар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Пүрэвсүрэн нар оролцлоо.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.