
2019.05.24
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Дорноговийг зорив
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилтай танилцахаар өнөөдөр Дорноговийг зорилоо.
БНЭУ-ын Засгийн газрын нэг тэрбум ам.долларын хөнгөлттэй зээлээр барих тус үйлдвэрийн шавыг ноднингийн зургаадугаар сарын 22-нд тавьсан. Төслийг хэрэгжүүлэгчээр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит компани, “Инженерс Индиа Лимитед” болон хувийн хэвшлийн бусад байгууллагууд хамтран ажиллаж байгаа бөгөөд дэд бүтцийн бүтээн байгуулалт 90 хувьтай байгаа аж.