2019.05.20
“Шударга иргэдийн нэгдсэн эвлэл” нэртэй парламент дахь зөвлөл байгуулав
УИХ-д дараагийн зөвлөл албан ёсоор байгуулагджээ.
Тодруулбал, АН-аас УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар албан ёсоор гарсан учраас АН-ын бүлэг тарж, зөвлөл болж ажиллахаа мэдэгдсэн. Улмаар зөвлөлийн даргаар УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг томилсон билээ.
Тэгвэл, АН-аас туурга тусгаарлаж, УИХ дахь бие даагч гишүүн болох С.Жавхланг элсүүлсэн УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар өнөөдөр “Шударга иргэдийн нэгдсэн эвлэл” гэх парламент дахь зөвлөл байгуулснаа мэдээлэв. Тэд өнөөдөр анхны хурлаа хийжээ.
Хуралдаанаар Хуралдаанаар "Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл"-ийн парламент дахь зөвлөлийн журмыг боловсруулж баталснаас гадна Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг дэмжих тухай болон махны үнэ, хүүхдийн сүрьеэгийн өвчлөлийн асуудлаар салбарын сайд нарт нь асуулга тавих зэрэг асуудлаар байр сууриа нэгтгэжээ.
Зөвлөлөөс долоо хоног бүрийн даваа гарагт 11:00 цагаас УИХ-аар хэлэлцэх хууль, тогтоол, нийгэмд тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, олон нийтэд байр сууриа илэрхийлэх аж.