"Dijital student" энтертайнмэнт лекц болно
2019.05.20

"Dijital student" энтертайнмэнт лекц болно

Дижитал шилжилтийн эринд мэндэлсэн “Generation Z” үеийнхэн ирээдүйн ажил мэргэжлийн сонголтын өмнө иржээ. Тэдэнд зориулж УИХ-ын гишүүн Н.Учрал "Дижитал шилжилтийн эринг авч ирэх шинэ үе" нэртэй энтертайнмэнт лекцээ 5 сарын 27 нд толилуулах нь. 

Лекц ЕБС-ийн 10,11,12 дугаар ангийн сурагч бүрт нээлттэй бөгөөд очсон сурагч бүр сэтгэл хөдлөлийн оюун ухаан буюу EQ тестийг дижитал хэлбэрээр үнэ төлбөргүй оношлуулж өөрсдийн чадамжийг танин мэдэх боломж олгох гэнэ. Арга хэмжээн Z үеийнхний сонсох дуртай хамтлаг дуучид ч мөн уригдсан байна.

Арга хэмжээг Нийслэлийн Монгол Ардын намын хороо, Голомт банк, Юнител групп, What3Words зэрэг байгууллага дэмжигчээр ажиллаж байгаа ажээ.


Шинэ мянганы дараах Z  үеийн төлөөлөл гэж хэн бэ?

Z  үеийн төлөөллүүд эхнээсээ 18 хүрээд эхэллээ. Z үеийнхэнд 1996 оноос хойших 2000 оны төлөөллүүд хамрагдах ба тэднийг дижитал хэрэгсэлгүйгээр төсөөлшгүй. Мөн олон зүйлийг давхар хийх чадамжтай тэд компьютерт агуулга бэлдэж байхдаа подкаст сонсож давхар өөр мэдээллүүдийг сонжих харах оюуны чадамж өндөр гэж хэлж болно. Энэ үеийнхэн төрхөөсөө энтрепренэр болох суурьтай. Gen Z хараат бусаар, бие дааж ажиллахыг эрмэлздэг. Нэг судалгаанд өсвөр үеийнхний 72 хувь нь хэзээ нэг өдөр бизнес эрхэлнэ гэж хариулсан байдаг.