Х.Баттулга:Дарангуйлал ойртлоо.МоАХ сэрцгээе
МоАХ-ны ээлжит дөрөвдүгээр Их хурал уржигдар боллоо. Их хуралд, хот хөдөөгийн 3400 төлөөлөгч оролцсон юм. МоАХ орон даяар салбар зөвлөлтэй бөгөөд бүх сумаас төлөөлөгч хүрэлцэн ирж өргөн бүрэлдэхүүнтэй хуралдлаа. Монгол Улсын бүх сум төлөөлөгчдөө илгээсний дотор МоАХ-ны анхны партизанууд Их хуралдаа иржээ. Мөн УИХ дахь Ардчилсан намын зарим гишүүн, иргэний хөдөлгөөний төлөөлөл урилгаар оролцов.
Их хурлын үндсэн илтгэлийг МОХ-ны дарга Х.Баттулга тавьсан юм. МоАХ-ны ээлжит гуравдугаар Их хурал 2006 онд болсон. Түүнээс хойш хийсэн болон хийж амжаагүй ажлаа дүгнэн, хэрэгжүүлэх үзэл санаа-ныхаа талаар ярилцаж, улс төрийн өнөөгийн нөхцөл байдлыг үнэлж цэгнэн, ардчиллыг бэхжүүлэх, үнэт зүйлсийг нь хамгаалж, хөгжүүлэхийн төлөөх цаашдын зорилго, тэмцлийн чиг хандлага, стратеги тактикаа тодорхойлохоор МоАХ-ны гишүүд цугласныг Х.Баттулгад онцлов. Тэрээр "Эдийн засагжаагүй ардчилал хэврэг, эмзэг байна гэдгийг тэр үед МоАХ анхааруулж байлаа. Өнөөдөр тэр анхааруулга бодит биеллээ олж Азийн цээжинд ардчиллын од болон гялалздаг маань бүдгэрчээ. Ардчиллын гол үзүүлэлтүүд тогтмол буурч байгаагийн улмаас "Дэлхийн улс орнуудын Ардчиллын индекс"-т Монгол 2011 онд 69 дүгээрт бичигдлээ. 2006 онд 56,2008 онд 58,2010 онд 64 дүгээрт бичигдэж байснаас харвал манайулс жил ирэх тутам ардчиллаа алдсаар байна. Хэрэв бид сэрж, сэхэхгүй бол, ардчилагчдын ууган байгууллага МоАХ түүхэн зөн билгээ сэрээж, ард түмний өмнө хүлээсэн үүргээ ахин гүйцэтгэхгүй юм бол тун удахгүй Монгол дарангуйлагч улсуудын жагсаалтад багтаж магадгүй байна. Ардчиллын индексээр 90 рүү ухрахад л дарангуйлал тогтоно. 1992 онд 54 дүгээр байрт бичигдэж байснаа ухарсаар 69-д ирсэн хурдаараа тооцвол дарангуйлал ойрхон байна" хэмээв.
Бизнес эрхлэх эрх чөлөөгөөрөө Монгол Улс 2008 онд 62-т,2010 онд 88-д бичигдэж байснаа 2011 онд 93 дугаар байр руу ухарч Африкийн Марокко, Гана улсуудтай зэрэгцэж, Бутаны өмнөхөн гэлдэрч явна. Тиймээс гадаадын сонирхолд найр тавин үйлчилж байгаа этгээдүүд, тэднийг илтэд дэмжиж буй улстөрчдөд хандаж МоАХ ард түмнийхээ язгуур эрх ашгийн төлөө шаардлагатай цаг ирвэл амиа өгч тэмцэж чадах хүмүүс гэдгийг Х.Баттулга хурлын индрээс санууллаа. МАН "2031 онд нэг хүнд ногдох ДНБ-ийг 60 мянган ам.долларт хүргэх" хөтөлбөрөө олон улсад мөрддөг загварчлалаар боловсруулсан гэж сурталчилсан нь илт худал болохыг МоАХ-ны дарга илрүүлжээ. Millennuim- institute цахим хуудаст тэр загварыг ашиглах эрхийг авч, нутагшуулсан улсуудын жагсаалт, тооцоонуудыг ил тод байршуулдаг юм байна. Гэтэл Монгол Улс, МАН-тай холбоотой ямар ч мэдээлэл алга байжээ.
"Уриа лоозонгүй , сонгуулийн аргаар тэмцье"
"МоАХ хаана байна, МоАХ үүргээ гүйцэтгэсэн" хэмээн басамжилж буй хүмүүст ард түмнийг өмгөөлөх, тэдний төлөө бүхнээ зориулах хүчин байгааг дахин мэдрүүлж тэмцэнэ гэдгээ МоАХ зарлав. Тэд 22 жилийн өмнөх шиг жагсаал цуглаан хийж, туг далбаа намируулж, уриа лоозон хашгираахаасаа илүүтэй бодлого хөтөлбөр боловсруулж, олон түмэнд ойлгуулж, тэдний дэмжлэгийг авч тэмцэх гэнэ. МоАХ "Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 60 мянган ам.долларт хүргэх" гэх мэт хийсвэр, хоосон тоо ярих бус "жирийн монгол айл өөрийн гэсэн тохилог сууцтай, цалингаараа амьдрах боломжтой болох"-ын төлөө чадах бүхнээ хийнэ. "Ажилтай байхад л хангалуун амьдрах" тийм нийгмийг цогцлоохоор зорилоо. Тиймээс МоАХ ард түмнийг шинэ тэмцэлд уриалав. Х.Баттулга хэлэхдээ "Гоё сайхан үгээр хуурч, эрх мэдлээ хадгалж үлдэх, ард түмнийг байнгын ядуурал гуйланчлалд барих замаар суудлаа хадгалан үлддэг хуучинсаг, үтэл бэртэгчин улстөрийн хүчин МАН-аас ирэх сонгуулиар монголчууд салах ёстой" гэв. Монголын ардчилагчид өнийн хүслээ биелүүлж "Иргэн баян бол улс баян" зорилтоо хэрэгжүүлэхээр зорив. Их хурлын төлөөлөгчид уриалга гаргажээ. Тэд "Өнгөн дээрээ ард түмний талд мэт шударга царайлсан цаагуураа амин хувь, явцуу бүлгийнхээ төлөө үхэн хатан зүтгэдэг цөөн хэдэн луйварчныг сонгуулийн замаар төрөөс зайлуулцгаая" гээд монголчуудыг "Сонгуулийн хувьсгал"-д уриалжээ.
МоАХ-ны даргаХ.Баттулгаас заримзүйлийг тодруулав.
-Та энэ удаагийн хурлын үр дүнг онцолно уу?
-Бид хурал хийхдээ Монголд болоод байгаа түүхийн ээдрээтэй нугачаануудыг олж мэдэрдгээрээ онцлог. Өнөөдөр байгалийн баялгийн асуудал нэлээд яригдаж байна. Тэгш бус хуваарилалт хуульчлагдаад эхэллээ. Энэ тал дээр монголчуудаа сэрээе. Сонгууль боллоо. Зөв сонголт хийе гэсэн зорилготой юм.
-Холбооны гишүүд"АН хамтарсан Засгийнгазарт ажилласан тайлангаа тавих ёстой" гэж үзэжбайна. Энэ талаар?
-Засагт орох, гарах гэдэг амархан шийддэг асуудал биш. Нэг ороод, нэг гардаг ажил биш. Ард түмний язгуур эрх ашгийн төлөөх нэгдэл байдаг учир үүнийгээ биелүүлсэн эсэхээ тайлагнах ёстой гэж ярьж байгаа.
-Хамтарсан Засгийнгазрын мөрийн хөтөлбөрийнбиелэлт 82 хувьтай гэжгарсан. Үүнийг худлаа тоо гэсэн шүүмжлэл ч өрнөжбайна шүү дээ?
-82 хувьтай байсан бол өнөөдөр ажилгүйдэл, ядууралгүй болох байсан.
-Сонгуулийнөмнө болжбайгаа ээлжит Их хурал гэдгээрээ онцлог. Сонгуульд МоАХ нэлээд ач холбогдол өгч байна уу?
-Монголчууд зөв сонголт хийе. Ардчилсан нийгмийг сонгоод 22 жил болсон. Эргээд хартал хуучин коммунист дэглэм нэрээ солиод ороод иржээ. Монголыг 100 жил барьжээ. Үр дүнд нь ядуурал 40 хувьд хүрчихлээ.
-20 жил оршсон Ардчиллыг та ухарсан гэж дүгнэж байна уу?
-20 жилийн өмнө ярь-сан "Иргэн баян бол улс орон баян" гэсэн уриа лоозон байсан. Эргээд хартал баян улсын ядуу иргэн болжээ. Баялгийн тэгш бус хуваарилалт, баялгийн хараал ойртжээ.
-Хамтарсан Засгийн газарт ажиллахдаа та улсын хөгжлийг юу гэж харсан бэ?
-Улс бодит зүйл хийж, бодит бодлого хэрэгжүүлж хөгждөг. Бодит бодлого хэрэгжүүлэх үндэслэлийг УИХ-аар батлуулсан. Үүнийг хэрэгжүүлэх байсан ч ажил гацсан. Хөгжлийн бодлогыг гацаа-хад улстөрчид, намуудын хувьд санаатай, өөр зүйл л үйлчлээд байна.
-МоАХ Ардчилсан намаас гарна гэсэн мэдээлэл бий. Энэ талаар тодруулна уу?
-Ардчилсан намаас гарна, орно гэсэн мэдээлэл байнга явдаг. Ийм зүйл байхгүй. Их хурлын зарим төлөөлөгчийн байр суурийг сонирхлоо.
Орхон аймгийн төлөөлөгч Д.Батлүндэн:
-Эрдэнэт хотод МоАХ-г анх байгуулсан хүмүүсийн нэг нь би. Хурлын үр дүн нь нэг зүйл байх ёстой. Монголчууд газар шорооныхоо эзэн байна. Эзэн нь байхын төлөө тэмцэлд ард түмнийг уриалан дуудна гэж бодож байна. Ардчилсан нам бол МоАХ-ноос төрж гарсан бидний үр хүүхэд. Тэдэнд маань ташуур, өмдний тэлээ л хонгон дээр нь сайн буулгах хэрэгтэй байна. Эцэг нь дэндүү эрхлүүлчихлээ. Бид Ардчилсан намыг эрхлүүлээд байна. Одоо эцгийн бууриар хонгон дээр нь хэд алгадаад өгвөл цэгцэндээ орно. Бид АН-ыг цэгцэнд нь оруулна. Одоо олон янзын фракц, хөдөлгөөн бий болчихлоо. Хэдий чинээ фракцтай байна төдий чинээ амьд байх ёстой. Эд, эс нь тэр шүү дээ. Энэ үүднээс МоАХ Ардчилсан намдаа шахалт үзүүлэх ёстой гэж бодож байна. 1990 оноос хойш УИХ-ын таван сонгууль болоход АН дөрөвт нь ялагдлаа. Одоо Монголын ард түмэн сэлгээ хийх байлгүй дээ.
МоАХ-ны "Эмэгтэйчүүд" хөдөлгөөний тэргүүн З.Баярмаа:
-Энэ удаагийн хурал томоохон зорилт тавьж байгаа. Монголын тусгаар тогтнол аюулгүй байдалд аюул занал учирлаа. Гадаад, дотоод болон экологийн олон аюул учирч байна. 2012 оны сонгууль энэ аюулыг гэтлэх том боломж. Сонгуулиас өмнө бид энэ асуудлыг иргэддээ танилцуулах, сонгуулийг амжилттай, луйвар, булхайгүй
болгохын тулд зөв сонголт хийхийг уриалж байгаа юм. Монголын өнцөг булан бүрт байгаа МоАХ-ны гишүүд, дэмжигчдээ энэ асуудалд татан оролцуулна. Ардчилсан нам сая төр барилцлаа. Тэнд олсон зүйл, алдсан юм байгаа. Энэ бүхний хариуцлагыг хамтдаа үүрэх ёстой. Намынхаа бүтэц бүрэлдэхүүн, сонгуульд нэр дэвших хүнээ чанаржуулахад анхаарах хэрэгтэй. Зөв хүнээ дэвшүүлж, зөв бодлогоо тавьж, түүнээс ард түмэн зөв сонголт хийхийг хүсэж байгаа.