Уго Чавес: Латин Америк АНУ-ын эрхшээлд хэзээ ч орох ёсгүй
2012.02.20

Уго Чавес: Латин Америк АНУ-ын эрхшээлд хэзээ ч орох ёсгүй


  • Би бэлэн. Энрики Каприллес Ерөнхийлөгчийн сон¬гуульд намайг дэмжихгүй байхыг ард иргэдэд уриалсан байсан.
  • АНУ-ын талыг баримталдаг гэж дуулсан. Ер нь та бүхэн миний үзэл баримтлалыг ч сайн гадарлах байх.

Венесуэль улсын Ерөнхийлөгч Уго Чавес www.latino.foxnews.com сайтад сүүлийн үед улс төрд өрнөж буй халуухан үйл явдлууд, эдийн засгийн тогтвортой байдал, Латин Америкийн холбооны гишүүн орнуудын талаар сонирхолтой ярилцлага өгснийг хүргэж байна.

-Саяхан танай улсын сөрөг хүчний нэгэн лидер, Нэгд­сэн ардчилсан намын дарга Эн­рики Каприллес таны эсрэг ухуулга сурталчилгаа явуулсан. Энэ та­­лаар та байр бууриа хэрхэн илэр­хийлэх вэ?

-Улс төрийн тавцанд сайн ч, муу ч сөрөг хүчин гэж байдаг. Үүний дагуу үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь тэдний эрх. Гэлээ гээд хэн нэгэн улстөрч, аль эсвэл улс төрийн хүчин тэдний эрхийг үл хүндэтгэсэн оролдлогууд хийх учиргүй. Сөрөг хүчнийхэн өөрсдийн үзэл санааг хаана ч хэний ч өмнө илэрхийлдэг нь улс төрд хэвийн үзэгдэл. Нэгдсэн ардчилсан намын дарга Энрики Каприллесийн хувьд хүчтэй, сайн улстөрч. Түүний байр суурийг ард түмэн маань надтай адил хүндэлдэг. Ер нь дэлхийн ямар ч оронд эрх баригч хүчний тэргүүнийг сөрөг хүчин нь шүүмжилдэг энгийн жишиг бий. Тиймээс би түүнийг ойлгож байна. Венесуэль улсын Ерөнхийлөгч миний талаар хүссэнээ ярьж л байг. Хамгийн гол нь ард түмнийг бүү доромжлоосой гэж хүсэж байна.

-Ингэж доромжилсон тохиол­дол бий юу?

-Одоохондоо үгүй л дээ.

-Ирэх аравдугаар сард Вене­суэль улсын Ерөнхийлөгчийн ээл­жит сонгууль болно. Та энэ ту­лаанд бэлэн байна уу?

-Тийм ээ. Би бэлэн. Энрики Каприллес Ерөнхийлөгчийн сон­гуульд намайг дэмжихгүй байхыг ард иргэдэд уриалсан байсан. Гэхдээ намайг анх Ерөнхийлөгч болж байхад иймэрхүү хандлага гаргаж байсан нөхөд бий. Харин энэ удаад би түүнийг хүндэлж байна. Миний эсрэг зоригтой зогсож байгаад баяртай байна. Гэхдээ зөвхөн Эн­рики Каприллес надтай өрсөлдөх гээд байгаа юм биш шүү дээ. Цаана нь дахиад дөрвөн хүн байгаа.

-Энрики Каприллес “Уго Ча­­весын дарангуйлал, хаанчлал би­дэнд хагас эрх чө­лөөг авчирлаа. Өөрчлөлтийн хам­гийн зөв шийдэл бол улс тө­рийн тогтвортой байд­лаар ард­чиллыг бэхжүүлэх явдал юм. Ара­бын орнууд шиг цус урс­гасан тэмцэл хийх ёсгүй. Иргэд Уго Чавесыг дэмжихгүй байхад хангалттай” хэмээн таны эсрэг үг хэлсэн?

-Яг тийм. Тэрбээр маш зоригтой хэлсэн. Миний хувьд, өрсөлдөгчөө хүндлэх нь хамгийн том давуу тал.

-Нэгдсэн ардчилсан намынхан АНУ-ын талыг баримталдаг. Сүүлийн үед тус намын гишүүд улам олон болж 18 мянга болсон  гэж дуулсан?

-Намын гишүүдийн талаарх на­рийн судалгааг би үнэндээ мэ­дэхгүй. Ямар ч байсан АНУ-ын талыг баримталдаг гэж дуулсан. Ер нь та бүхэн миний үзэл баримтлалыг ч сайн гадарлах байх. АНУ бол яг шимэгч хорхой шиг. Байнга ямар нэгэн байдлаар шахалт дарамт үзүүлж байдаг. Үүнийг би сайн мэддэг болохоор энэ тал дээр илүү их анхаарал хандуулж, шүүмжилдэг нь үнэн. Латин Америк АНУ-ын эрхшээлд хэзээ ч орох ёсгүй. Энэ бол бүхэл бүтэн тив. Энэ тивд өөрсдийн гэсэн хүч, үзэл бодол, эрх чөлөө гэж бий. Үүнийг хэн ч өөрчлөх ёсгүй. Бас өөрчлөх гэж, нөлөөлөх гэж оролдох ёсгүй. Учир нь бид бол Латин америкчууд. Эдийн засгийн хувьд ч том орон зайтай. Ер нь олон зүйл дээр АНУ-аас өөр гэдгийг би баталж чадна.

-АНУ-ын эдийн засгийн хямрал Латин Америкийн орнуудад хэр­хэн нөлөөлсөн бол. Тэр дундаа Венесуэль улсад?

-Манай орон шиг эдийн засгийн хувьд хэнээс ч хамааралгүй хү­чирхэг улс Латин Америкт олон бий. Газар нутаг, геополитикийн хувьд хэнээс ч хараат бус байх бүх нөхцөл байна. Венесуэль улсад АНУ-ын эдийн засгийн хямрал төдийлөн нөлөөлөөгүй гэж бодож байна. Яах вэ, ганц, хоёр экспортын бүтээгдэхүүнийг эс тооцвол. Нэг талаас бид эдийн засгаар хараат бус, нөгөө талаас хөрш зэргэлдээ орнуудад туслахад бэлэн гэдгээ тэр үед мэдэгдэж байсан. Энэ бол зөвхөн эдийн засгийн биш, дэлхийн энхтайвны төлөө хийж буй өчүүхэн үйл хэрэг.

-Танай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн сүүлийн дөрвөн жилд  эрчимтэй өсөж байгаа тухай судалгаа гарсан байсан. Энэ тал дээр ямар бодлого баримталж байна вэ?

-Эдийн засгийн өсөлт ард иргэдийн амьдралд нөлөөлж байх нь хамгийн чухал.  Түүнээс биш  дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ өслөө гээд ард түмний амжиргааны түвшин нэгэн хэвийн байх юм бол Ерөнхийлөгч ажлаа муу хийж байна гэсэн үг. Би өмнө нь хэлж байлаа одоо дахин хэлье. Венесуэлийн ард түмэн хэн нэгний эрхшээлд дахин зовж зүдрэхгүй. Бүгд эрх тэгш сайхан амьдрах цаг ирсэн.

-Латин Америк холбооны ирээдүйн талаар юу гэж төсөөлдөг вэ. Эдийн засгийн тогт­вортой байдлыг бэхжүүлэхийн тулд та бүхэн юу хийж байна вэ?

-Холбооны талаар би мэдээлэл өгөх эрхгүй, бас боломжгүй. Вене­суэль улсад газрын тосны ашгаас эрчим хүчний эх үүсвэрийг өргөжүүлэх ажил ид өрнөж байна. Ойрын гурван жилд манай улс эрчим хүчээр нийт мужийг хангах бүрэн боломжтой болно. Энэ тал дээр онцгой анхаарч байгаа.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.