2019.05.09
Н.Учрал: Нотариатчидын нэр хүндийг өсгөх тал дээр энэ хуулийг баталснаар эерэг нөлөө үзүүлэх үү?
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.09/ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд ажлын хэсгээс асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
"Нотариатчидын нэр хүнд их унасан. Баримт бичиг баталгаажуулдаг, зөвлөгөө, мэдээлэл өгдөг, гэрчлэн баталгаажуулах, хариуцлага хүлээх ёстой байдаг. Гэтэл үүнийгээ маш муу хийдэг.
Ахмад хуульчид энэ ажлыг хийх нь зөв. Өмнө нь олон жил өмгөөлөл, хуульч хийсэн хүн хангалттай туршлагатай байна.
Хуулбар үнэнийг гэрчлэх асуудал бол тэртээ тэргүй гэрчлээд хангалттай явж байгаа. Цахим гарын үсэг, тоон гарын үсэг хэрэглэх хууль хэрэгжинэ. Харин эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдолд нотариатын үйлчилгээ үзүүлж байгаа бол хариуцлага хүлээж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байж ард түмэн итгэнэ.
Энэ хууль гарснаар Нотариатын танхим, нотариатчидын нэр хүндийг өсгөх тал дээр хэрхэн ажиллах вэ?"
УИХ-ын гишүүн Н.Учралын асуултанд хуулийн төслийн ажлын хэсэг дараах хариултыг өглөө.