Х.Нямбаатар: АТГ-ын удирдлагуудыг томилох эрх Ерөнхийлөгчид хадгалагдах ёстой
2019.04.30

Х.Нямбаатар: АТГ-ын удирдлагуудыг томилох эрх Ерөнхийлөгчид хадгалагдах ёстой

УИХ-ын гишүүн Х.Нямбаатараас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

-МАН-ын Бага хурал болж, Хэнтийн нөхөн сонгуульд оролцох эсэхээ шийдвэрлэлээ. Хурлаар нэр дэвшигчийн талаар ярилцсан уу?

-Бага хурлаар нөхөн сонгуульд нэр дэвших ямар ч хүний нэр яригдаагүй. Өнөөдөр (өчигдөр) нөхөн сонгуульд оролцох эсэхээ шийдвэрлэх сүүлийн өдөр. Тиймээс МАН Бага хурлаа хийж, нөхөн сонгуульд оролцохоор шийдвэрлэлээ. Харин нэр дэвшигчийг тодруулах хугацаа хараахан болоогүй. 2016 оны сонгуулиар сонгогчид МАН-д итгэл үзүүлсэн. Сонгогдсон нэр дэвшигч өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөн. Тиймээс Хэнтийн сонгогчид нөхөн сонгуулиар УИХ-д өөрсдийн төлөөлөлтэй болох ёстой.

-МАН-ын Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах юм уу. Зарим гишүүн МАН-ын Удирдах зөвлөлөөсөө гарах мэдээлэл байна л даа?

-Энэ талаар надад мэдээлэл алга. Намын Ерөнхий нарийн бичгийн дарга тодорхой мэдээлэл өгөх байх.

-Бага хурлаар намын Удирдах зөвлөлийнхөө тайланг сонссон гэсэн. Удирдах зөвлөлөө ажлаа хэр хийсэн гэж дүгнэж байгаа вэ?

-Би Удирдах зөвлөлд байдаггүй. Гэхдээ Удирдах зөвлөл намын дүрэмд заасан үйл ажиллагаагаа явуулж байгаа. Одоохондоо үнэлэлт дүгнэлт өгөх цаг болоогүй. 2020 оны сонгуульд хэрхэн оролцохоос хамаарч дүгнэлт өгөх байх.

-Өнөөдөр (өчигдөр) УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Ерөнхийлөгчөөс ирүүлсэн АТГ-ын удирдлагуудыг чөлөөлөх, томилох саналыг дэмжсэн байна. Нэг жилийн өмнө УИХ АТГ-ын удирдлагуудын бүрэн эрхийн дуусаагүй учир Ерөнхийлөгчийн санал хууль зөрчсөн гэж үзсэн шүү дээ. Гэтэл одоо хууль зөрчөөгүй гэж саналыг дэмжиж байгаа нь ямар учиртай юм бэ?

-Ер нь, хуулийг нэг мөр ойлгож, хэрэгжүүлэх талаар Үндсэн хуульд зааснаар дэлгэрэнгүй тайлбар гаргах эрх нь Улсын дээд шүүхэд хадгалагддаг. Харамсалтай нь, 2013 онд Шүүхийн багц хуулийг хэлэлцэх явцад Улсын дээд шүүх дэлгэрэнгүй тайлбар гаргадаг эрх зүйн зохицуулалтыг үгүй хийсэн. 2015 онд Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт гарсан. Цэцийн дүгнэлтээр Улсын дээд шүүх тодорхой хэрэг маргааныг хянан шийдвэрлэх явцдаа гаргаж буй тайлбарыг Улсын дээд шүүхийн дэлгэрэнгүй тайлбар гэдэг агуулгад хамааруулж ойлгохгүй.

Өөрөөр хэлбэл, онолын хувьд Улсын дээд шүүх норматив тайлбар гаргах ёстой гэдэг Цэцийн дүгнэлт гарсан. 2017 онд баталсан УИХ-аас Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ажлын хэсгийг би ахалсан. Энэ явцад Улсын дээд шүүхийн норматив тайлбар гаргах эрхийг Шүүхийн тухай хуульд оруулах саналын томьёолол хураалгасан боловч гишүүд дэмжээгүй. Тэгэхээр томилгоон дээр асуудал үүсч байна. Авлигын эсрэг хуулийн 20, 21, 22 дугаар зүйлийг хэрхэн нэг мөр болгож ойлгох вэ гэдэгт асуудал байна. Үүнд тайлбар шаардаж байгаа. Би Ерөнхийлөгчийн институцийн өмнөөс тайлбарлах эрхгүй. Энэ асуудлыг өнөөдөр (өчигдөр) бүлгийн хурлаар оруулсан. Лхагва гарагт Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх байх. Хэлэлцэхээр нь би байр сууриа тодорхой илэрхийлнэ. Ер нь, томилгооны асуудлыг томилдог эрх бүхий албан тушаалтанд нь олгох эрх ердийн эрх зүйн үндсэн дүрэм. Тэгэхээр томилж, чөлөөлөх эрх нь тухайн субъектэд хадгалагдах ёстой. Өөрөөр хэлбэл, АТГ-ын газрын удирдлагуудыг томилох эрх нь Ерөнхийлөгчид хадгалагдана гэсэн үг.

-Уг нь АТГ-ын дарга Х.Энхжаргалын бүрэн эрхийн хугацаа дуусаагүй гэдэг шүү дээ?

-Байнгын хорооны хурлын үеэр байр сууриа тодорхой илэрхийлнэ.

-С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн талаарх ОУПХ-ны дүгнэлтийг судлах Түр хороо байгуулсан. Түр хороог байгуулснаар уг хэргийн захиалагчийг замхруулах нь гэсэн шүүмжлэл гарч байна л даа. Энэ асуудалд та ямар байр суурь илэрхийлэх вэ?

-УИХ өөрөө мөрдөн шалгах ажиллагаа явуулах, цаашлаад батлагдан гарсан хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэгтэй. Энэ чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд ажлын хэсэг, түр, дэд хороо байгуулах замаар үйл ажиллагаагаа явуулж болдог. УИХ 27 жилийн түүхэнд эрүүгийн тодорхой нэг хэргээр дагнасан Түр хороо байгуулахаар шийдвэр гаргаж байна. Түр хороо байгуулснаараа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлнө гэдэг ойлголт огт байх ёсгүй. Түр хорооны үндсэн чиг үүрэг Байнгын хорооны эдлэх эрх, үүргийг хамт эдэлнэ. Тодорхой байгууллага, албан тушаалтанд асуулга тавьж хариултаа авна. Хүний эрхийн зөрчил дутагдалтай холбоотой асуудал байвал үүнийг таслан зогсоох чиглэлээр үйл ажиллагаагаа явуулна. Үүнээс гадна төрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулсан. Түүнээс биш захиалагчийн хэргийг замхруулах, бүдгэрүүлэх ойлголт огт байхгүй.

-Уг хэргийн талаар судлахдаа төрийн нууцаас бусад материалтай танилцах уу. Түр хороо ямар хугацаатай ажиллах вэ?

-Төрийн нууцад хамаарахаас бусад асуудалтай танилцана. Мөн шүүхийн шийтгэх тогтоол, хяналтын тогтоол болоод бусад материалтай танилцах юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон болон эрх нь зөрчигдсөн хүмүүстэй уулзаж, ярилцана. Ийм л үйл ажиллагаа явуулна даа. Түр хороог долоон гишүүнтэй байгуулсан. Энэ долоо хоногт анхны хуралдаанаа хийж, ажил үүргийн хувиараа тогтох байх.

Сэтгүүүлч Б.Цэнд-Аюуш